x

Өнөөдрийн болох онцлох үйл явдлууд

Өнөөдөр болох үйл явдал 

08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно. 

09:00 цагт: Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Хүүхэд-Хайр-Ирээдүй Хүүхдийн үндэсний чуулган Төрийн ордны их танхимд болно. 

09:00 цагт: Гаалийн зуучлагчдад тулгамдаж буй асуудал, ёс зүй, хариуцлагын түвшинг сайжруулах, тэдгээрийн үйл ажиллагаанд үүсэж болзошгүй авилгын эрсдэлийг тодорхойлох, “гааль-гаалийн зуучлагч байгууллага”-ын хамтын ажиллагаанд тавих иргэний нийгмийн байгууллагын хяналтыг сайжруулах асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг ГЕГ-т болно.

09:00 цагт: Хубилай Сэцэн хааны мэндэлсний 810 жилийн ой зориулсан “Хубилай сэцэн хаан: Амьдрал үйл хэрэг” эрдэм шинжилгээний хурал МУБИС-ийн I байранд болно.

10:00 цагт: Хэл ба Эрх мэдэл: “Монгол Улс дахь ТББ-уудын эсрэг нэршлүүдэд хийсэн Шүүмжлэлт дискурс шинжилгээ” сэдвээр сургалт  ХЭҮК-ын хурлын танхимд болно. 

10:00 цагт: Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хааны эрин” хүндэтгэлийн хурал МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд болно. 

10:00 цагт: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно. 

11:00 цагт: “Элчин сайдын индэр” хүндэтгэлийн лекцийн үйл ажиллагаанд ХБНГ Улсаас Монгол Улсад суугаа Онц багаад Бүрэн эрхт Элчин сайд ноён Хэльмут Кулитц урьж, “Монгол Германы дипломат харилцааны 50 жилийн амжилт, хэтийн төлөв” сэдвээр лекц ШУА-ийн Их чуулганы танхимд уншина. 

12:00 цагт: Монгол, Индонез Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын бизнес форум  Шангри-Ла зочид буудалд болно. 

12:00 цагт:  “Монголын үндэсний жороо морин спортын холбоо” -ноос “CHINGGIS KHAN CUP” 2025 жороо морины тойргийн уралдааны талаар Үндэсний мэдээллийн төвд  мэдээлэл хийнэ. 

12:00 цагт: Монголын шаазан ваарын үйлдвэрийн 70 жилийн түүхт ойд зориулсан Х.Батпүрэвийн шаазан ваарын үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.

-Нэрт хөгжмийн зохиолч Г.Дарамзагдын нэрэмжит Олон улсын мэргэжлийн дуулаачдын V уралдааныг Монгол Улсын Консерваторын концертын танхимд хоёр үе шаттай зохион байгуулж байна. 

Спорт:

-Буудлагын ДАШТ энэ сарын 18-ныг хүртэл болно. 

-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.

Урлаг соёлын тоглолт:

-"Үгүйлэгдсэн хайр" уянгын драмыг УДЭТ-ын тайзнаа толилуулж байна.

-"Сүүлчийн бороо"  мета драмын жүжиг Оросын шинжлэх ухаан соёлын төвд гарч байна.

Үзэсгэлэн:

-УГЗ, уран барималч Ж.Нанзаддоржийн “Замнал 50” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл МУЭ-ийн арт галерейд гарна. 

-Уран бүтээлч, хувцасны дизайнер Б.Бэлгүтэй, уран барималч Б.Цагаадай нарын хамтарсан "Бидний хооронд" үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл "Улаан гэр" галерейд гарна. 

-Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл "HUE" арт галерейд гарна.  

-МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Пүрэвсүрэнгийн “Огторгуйн охид” бие даасан үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ. 

-Найм дахь удаагийн “Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна. 

-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.

-Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл МСНЭ-ийн www.mseonline@yahoo.com цахим шуудангаар хүлээн авна. 

Хилийн чанадад: 

-Киргизийн Бишкек хотод CAREC-ийн бизнес форумд Монголын ложистик, дижитал-цахим худалдаа, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын ААН-үүд оролцоно.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

Орон нутагт:

Завхан: “Монголын нууц товчоо” номын тавдугаар бүлгийн хэлэлцүүлэг болно. 

Сэлэнгэ: "Татвар төлөгчийн шинэчилсэн бүртгэл, тооллого зохион байгуулах" удирдамжийн хүрээнд татвар төлөгчдийн бүртгэлийг шинэчлэх ажлыг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулж байна.

-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан хүүхэд залуус, номын сангийн уншигчдын дунд "Чингис хааны билиг сургаал" танин мэдэхүйн цахим контент бүтээх, "Монгол бахархал" номын үзэсгэлэн гарч байна.

-“Майнд Тэч” ХХК, “Эйл би эйч Агро” ХХК-нууд болон бусад тэжээлийн үйлдвэрүүдэд үйлдвэрлэсэн хүчит болон Мимо эрдэс тэжээлийн танилцуулга Хүдэр сумын Соёлын төвд болно.

Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригчид одоо л бидэн дээр ирнэ гэв үү 32 мин “Хүүхэд-Хайр-Ирээдүй” үндэсний чуулганд 800 хүүхэд оролцоно 35 мин АТГ: “Цемент шохой” ХХК-д учирсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв 36 мин Казахстан ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах саналыг дэвшүүлэв 38 мин Өнөөдөр Олон улсын эрэгтэйчүүдийн өдөр тохиож байна 39 мин Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв эмнэл зүйн ур чадварын танхимтай боллоо 43 мин Б.Түвшин: Эх оронч байна гэдэг зөвхөн нутагтаа хөрөнгө оруулалт татахыг хэлэхгүй 45 мин МАН-ын Бага хурал удирдах зөвлөлийн 39 гишүүнийг баталжээ 45 мин Орос, АНУ хоригдол солилцооны талаар хэлэлцсэн нь батлагдлаа 1 цаг 16 мин Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр НҮБ-тай хамтран ажиллахаар тохиролцов 1 цаг 17 мин Монгол Улс ШХАБ-ын орнуудтай дэд бүтэц, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 1 цаг 19 мин Сэлэнгэ аймаг Буриад улстай боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцов 1 цаг 20 мин Өнөөдрийн болох онцлох үйл явдлууд 1 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 1 цаг 26 мин Испани, Бельги тэргүүтэй Европын таван баг ДАШТ-д шалгарлаа 1 цаг 27 мин О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн 15 цаг 1 мин Хятадын эдийн засаг тарифын дайны дарамтад орж, өсөлт саарч байна 16 цаг 22 мин Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ 16 цаг 34 мин Монголын ноёд язгууртны угийн бичгийн ховор дурсгалуудын үзэсгэлэн нээгдлээ 16 цаг 35 мин Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх төсөл эхэллээ 16 цаг 42 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Оюунтнууд хэмээх баастай бурхад Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д...
Top