x

Эрдэмтэд дэлхийгээс тойрог зам руу квант холбоо амжилттай үүсгэжээ

Гэрлийн квант цацрагийг дэлхийгээс тойрог зам руу дамжуулах боломжтой гэдгийг эрдэмтэд анх удаа баталжээ. Дээш чиглэлийн харилцаа холбооны сувгуудыг бий болгох боломжтой гэдгийг харуулсан энэхүү ололт нь дэлхий даяар квант интернэтийн сүлжээ бий болгох замд чухал алхам болж байна.

Өнөөг хүртэл хиймэл дагуулууд бүхий квант холбоо нь зөвхөн доош чиглэлийн сувгуудаар хязгаарлагдаж байсан бөгөөд гэрлийн цацрагийг сансраас газарт байрлах станцууд руу дамжуулж, өндөр хамгаалалттай холбооны шугам үүсгэдэг байв.

Сиднейн Технологийн их сургуулийн эрдэмтдийн багийн хийсэн судалгаагаар эдгээр гэрлийн цацрагийг мөн дэлхийгээс сансар руу амжилттай илгээж болохыг тогтоожээ. “Одоогийн квантын хиймэл дагуулууд сансарт бөөмүүдийн хос орооцолдооныг үүсгэж, хос бүрийн нэг бөөмийг хоёр өөр газрын станцууд руу доош илгээдэг. Энэхүү аргыг ихэвчлэн криптографид ашигладаг бөгөөд нууц түлхүүр үүсгэхэд хэдхэн фотон л шаардлагатай байдаг учир цорын ганц боломжит арга гэж үздэг байсан” гэж профессор Александр Солнцев ярилаа.  Дохиог алдах, хөндлөнгийн саад тотгор учрах, сарних гэж зэрэг шалтгаанаар ажиллахгүй гэж үзэж байсан тул эрдэмтэд эхэндээ дээш чиглэлийн сувгийг бий болгох аргыг судалдаггүй байжээ. 

Харин профессор Дэвитт болон түүний багийнхан үүнийг няцаасан аргыг загварчилж, туршилтаар баталжээ. Энэ нь хоёр өөр газрын станцаас тус бүр өөр фотон илгээж, 500 км-ийн өндөртэй тойрог замд, цагт ойролцоогоор 20 мянга км-ийн хурдтай хөдөлж буй хиймэл дагуул дээр уулзуулан, квантын интерференцид оруулах арга ажээ. 

Дэлхийн гэрлийн эх үүсвэрийн нөлөө, Сарны гадаргуу дээр ойсон Нарны гэрэл, агаар мандлын нөлөө, оптик системийн төгс бус нийцлийг хүртэл харгалзан үзсэний үндсэн дээр бодит нөхцөл байдалд хийсэн загварлал нь дээш чиглэлийн холбооны сувгийг бий болгох боломжтой гэдгийг харуулсан байна. Эрдэмтдийн хэлснээр, энэхүү аргыг ойрын ирээдүйд дэлхий даяар квантын сүлжээ байгуулахад ашиглаж болох бөгөөд үүний тулд бага оврын хиймэл дагуулыг нам тойрог замд байрлуулахад хангалттай.

Энэхүү судалгааны талаарх өгүүллийг “Physical Review Research” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ.

Эх сурвалж: New-science

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв 6 цаг 55 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ 9 цаг 43 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл 9 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ 9 цаг 58 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 23 цаг 33 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 23 цаг 46 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ Өчигдөр 19 цаг 25 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ Өчигдөр 19 цаг 01 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ Өчигдөр 18 цаг 07 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна Өчигдөр 11 цаг 38 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив Өчигдөр 11 цаг 33 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ Өчигдөр 11 цаг 24 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Өчигдөр 11 цаг 17 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Өчигдөр 09 цаг 38 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Өчигдөр 09 цаг 35 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Өчигдөр 09 цаг 31 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно Өчигдөр 09 цаг 27 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр 09 цаг 19 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү Өчигдөр 09 цаг 14 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно Өчигдөр 08 цаг 51 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Пакс Глобалика (Pax Globalica) 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар... Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ
Top