x

Төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжид нэгдсэн үнэлгээ хийнэ

Төрийн үйлчилгээний цахимжилтын чанар, хүртээмж, системийн уялдаа холбоог сайжруулах зорилготой хамтарсан ажлын хэсэг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын А/147 дугаар тушаалаар байгуулагдлаа.

Ажлын хэсэг нь төрийн байгууллагуудын цахим үйлчилгээний бодит хэрэгжилт, иргэдэд хүрч буй үр нөлөө, бизнесийн орчинд үзүүлж буй нөлөөллийг судалж, илүү хүртээмжтэй, ил тод, хэрэглэгч төвтэй цахим үйлчилгээний орчныг бүрдүүлэх санал дүгнэлт боловсруулах зорилготой юм.

Ажлын хэсгийн зорилт:
-Төрийн цахим үйлчилгээтэй холбоотой өргөдөл, гомдлын агуулга, давтамжид дүн шинжилгээ хийх;
-Төрийн байгууллагуудын шийдвэр, захиргааны хэм хэмжээний акт цахим хэлбэрээр бүрэн нийтэд нээлттэй байгаа эсэхийг үнэлэх;
-Цахим үйлчилгээ ашиглахад хялбар байдал, нэмэлт цаасан баримтын шаардлагыг тодорхойлох;
-Төрийн мэдээллийн систем, программ хангамжийн уялдаа холбоо, мэдээлэл солилцоог судалж, сайжруулах санал боловсруулна. 

Мөн Монгол Улсын цахим засгийн индексийн үзүүлэлтээр 48 байр урагшилсан амжилтыг улам бататгахын тулд “цахимаар түрүүнд” зарчмыг бодит ажил болгох, E-Mongolia системд бүртгэлтэй 87 байгууллагын 1263 төрийн үйлчилгээг бодит хэрэглээнд нийцүүлэн оновчлох, давхардлыг арилгах, иргэдэд ойлгомжтой, хялбар болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Түүнчлэн төрийн байгууллагууд цахим хэлбэрт зүгээр нэг шилжих бус, процессын дахин инженерчлэл (ПДИ)-ийн зарчмаар үйл ажиллагаагаа оновчлон, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах юм.

Ажлын хэсгийн хүрээнд хийгдэх судалгаа, шинжилгээ нь төрийн байгууллагуудын цахим шилжилтийн бодит байдалд үндэслэлтэй үнэлгээ хийх, цаашдын бодлого, шийдвэр гаргалтад ашиглагдах чухал баримт болно гэж Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Милан дахь Олимпын нээлтийн ёслолд Мэрайя Кэри үзүүлбэр үзүүлнэ 12 мин Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 14 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 16 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 19 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 20 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 22 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 25 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 42 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 44 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 50 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 51 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 17 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 17 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 18 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 23 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 24 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 25 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 16 цаг 27 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 16 цаг 28 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 18 цаг 39 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top