Сүүлийн үед орон сууцанд оруулна, бүртгэлд багтаана гэх зэргээр “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн болон албан хаагчдын нэрийг барьж, иргэдийг хохироох, залилах үйлдэл гарч болзошгүй байгаа тул сэрэмжлүүлж байна.
“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт сонгон шалгаруулалтгүй орох боломжгүй бөгөөд одоогийн байдлаар бүртгэл эхэлсэн төсөл хөтөлбөр байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Бид аливаа бүртгэл болон орон сууцтай холбоотой мэдээллийг албан ёсны цахим хуудсаараа хүргэдэг бөгөөд мэдээлэл авах шаардлагатай иргэд манай байгууллагын 7288-7788 дугаарын утсаар холбогдох эсхүл ажлын байранд биеэр ирж уулзах боломжтой юм. Цаашид компанийн нэр хүндэд халдсан, албан хаагчдын нэрийг барьсан, иргэдээс мөнгө төгрөг нэхэх, залилах үйлдлийг таслан зогсоож, хууль хяналтын байгууллагад тухай бүрд нь шалгуулах болно.



