x

Залилах, мөнгө угаах гэмт хэргээс сэргийлэх “Дансаа бүү ашиглуул” аян эхэллээ

Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор иргэдийн санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Дансаа бүү ашиглуул” аяныг эхлүүллээ.

Монгол Улсын хэмжээнд 2025 оны эхний есөн сарын байдлаар нийт 38,090 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсанаас 13,393 нь залилах гэмт хэрэг байжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3,366 нэгжээр буюу 33.6 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд залилах гэмт хэргийн 85.1 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна.

Энэ удаад “Мета” компанийн хөндлөнгийн баримт шалгах түншээр ажилладаг “Монголын баримт шалгах төв” энэхүү аяны оролцогчоор ажиллана. Тус төв нь Facebook, Instagram, Threads платформд түгж буй хуурамч мэдээллийг баримтаар шалгаж, үнэлгээ өгснөөр тухайн хуурамч мэдээллийн хандалтыг бууруулан, түгээсэн хэрэглэгч бүрд мэдэгдэл хүргүүлдэг автоматжуулалт ашигладаг. Ингэж хуурамч мэдээлэлд өртсөн хүн бүрд бодит үнэн мэдээллийг хүргэх зохицуулалтаараа цахим орчинд залилангийн шинжтэй оролдлогуудыг бууруулахад чухал хувь нэмрээ оруулах юм.

Өнгөрсөн хугацаанд Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо бусад арилжааны банктай хамтран 2019 онд “Ятгах тусам нягтал”, 2020 онд “Нягтлах тусам аюулгүй”, “Ятгах тусам нягтал-2”, 2021 онд "Ятгах тусам нягтал-2021", 2022 онд “Unsend–Бүү шилжүүл”, 2023 онд “Цахим зөвлөмж” зэрэг нийт 6 удаагийн аяныг улс орон даяар амжилттай зохион байгуулж ажилласан.

Гэвч иргэдийн ойлголт, мэдлэг хангалтгүй байгаагаас залилан, луйварт өртөж хохирох явдал буурахгүй хэвээр байна. Тухайлбал, залилах гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 42.7 хувьтай байгаа бөгөөд нийт иргэдийн 83 хувь буюу таван хүн тутмын дөрөв нь цахим орчин ашигладаг нь энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэхэд нөлөөлж байна.

“Дансаа бүү ашиглуул” аяны хүрээнд иргэдийг цахим орчинд санхүүгийн гүйлгээ хийхдээ нэр, хаяг, байгууллагын итгэмжлэл, найдвартай байдлыг сайтар нягтлах, мөн өөрийн банкны дансаа бусдад ашиглуулахгүй байх зэрэг нөлөөллийн арга хэмжээ, бусад ажлыг иргэд, олон нийтэд хүргэхээр төлөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Милан дахь Олимпын нээлтийн ёслолд Мэрайя Кэри үзүүлбэр үзүүлнэ 19 мин Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 21 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 23 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 26 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 27 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 29 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 32 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 49 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 51 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 57 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 58 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 24 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 24 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 25 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 30 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 31 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 32 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 16 цаг 34 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 16 цаг 35 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 18 цаг 45 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top