x

Найман хоногийн суултын дараа эмч нар ажил хаях бэлтгэлдээ орлоо

Эмч, эмнэлгийн ажилчид  Сүхбаатарын талбайд суулт хийгээд найман хонож байна. Өнөөдөр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлээс  мэдээлэл хийлээ.

Монголын эрүүл мэндийн салбарын ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа “Эмч нар цалингаа нэмүүлэхээр найман хоног хүйтэн шалан дээр суулт хийж байхад УИХ, Засгийн газраас нэг ч хүн гарч ирж уулзсангүй.  Өнөөдөр бид үндсэн цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийн төлөө жагсаж байгаа. Засгийн газрын зүгээс 15 хувиар нэмнэ гэх зүйлсийг ярьж байна. Энэ хувиар нэмэх бол 200.000 төгрөгөөр л нэмэгдэнэ гэсэн үг. Бид үүний төлөө жагсаагүй.

Эрүүл мэндийн салбарын ажилчдыг гүйцэтгэлийн санхүүжилтээр цалинжуулдаг гэж хэлдэг. Гэвч энэ бол нэр төдий зүйл.  Гүйцэтгэлийн санхүүжилтэд хязгаар тавьсан. Энэ бол иргэд, эмч нарт аюул, заналхийлэл бий болгож буй зүйл.

Мөн үүнээс гадна эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг бууруулсан асуудал байна. Үүнээс болж бид эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсээс "эм, тариагаа худалдаад аваад ир" гэх шаардлагыг тавих болдог. Энэ байдлаар бид маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг улсын төсөвт гурван их наядыг оруулж ирсэн ч, одоо хэлэлцэж байгаа нь 2.2 их наяд болгож бууруулсан байгаа юм. Ийм буурсан төсвөөр эрүүл мэндийн салбар үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй. Үүнээс үүдэн маш олон асуудал тулгарна.

Эмч нар халдвартай, хортой нөхцөлд ажилладаг. Бид эмнэлгийн иж бүрэн нормын хувцас өмсөх ёстой байтал өмсөж чаддаггүй. Цаанаас нь өмд, цамц л өгдөг. Харин гутал буюу углаашийг нь эмч өөрөө цалингаараа авдаг. Мөн үүнээс гадна эмч нарт өдрийн цайгаа уух ч хоолны өрөөгүй ажилладаг. Түүнчлэн, эмч нар суулт хийх гэхээр дээрх дарга нараас нь дарамт ирж, битгий жагсаалд оролц гэх зэргээр дарамт, шахалт үзүүлж байна. Мөн ихэнх эмч нар ажлын ачаалалтай, хүнд нөхцөлд олон зээлтэй амьдарч байна. Иймд бид хэрвээ шийдвэрт хүрэхгүй бол өнөөдөр суултаа дуусгаад, маргааш эхлэн ажил хаях бэлтгэл ажлаа эхлүүлнэ." гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.190.160)
    Эр хүн зорьсондоо эмээлт морь харайсандаа!
    2025 оны 10 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Милан дахь Олимпын нээлтийн ёслолд Мэрайя Кэри үзүүлбэр үзүүлнэ 1 мин Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 4 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 6 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 8 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 9 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 12 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 15 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 31 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 33 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 39 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 40 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 6 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 7 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 8 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 12 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 14 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 15 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 16 цаг 16 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 16 цаг 18 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 18 цаг 28 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top