x

Санхүүгийн зохицуулах хороо “Говь” ХК-ийн хувьцааны хэлцлийг хязгаарлалаа

Санхүүгийн зохицуулах хорооноос “Говь” ХК-ийн энэ оны есдүгээр сарын 8-нд хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ болох үйл ажиллагааг түр зогсоов.

Учир нь тус хорооноос хийсэн хяналт шалгалтаар дараах зөрчлийг илрүүлжээ. Тодруулбал, “Говь” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн 2019 оны шийдвэрээр “Гоёо” ХХК-ийн хувьцааг “Таван Богд холдингс” ХХК-иас 15 сая ам.доллараар худалдан авах, мөн оны 7, 8 дугаар сард “Гоёо” ХХК-ийн 101.5 тэрбум төгрөгийн зээлийг “Говь” ХК-д шилжүүлж авсан. Энэ дагуу "Говь" ХК нь 2019-2024 онд хувьцааны төлбөрт 17.7 сая ам.доллар, зээлийн төлбөрт 106.6 тэрбум төгрөг буюу нийт 161.7 тэрбум төгрөгийн төлбөрийг холбогдох банк, санхүүгийн байгууллага, нэр бүхий компанид төлжээ. Эдгээр шийдвэрийг гаргахдаа “Гоёо” ХХК-ийн санхүү, үйл ажиллагаа, өр төлбөр, хөрөнгийн талаарх судалгаа тооцоогүй, эд хөрөнгийн эрх буюу хувьцааны зах зээлийн үнэ тогтоолгүй, хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээ, ТУЗ-ийн дэргэдэх аудитын хорооны дүгнэлтгүйгээр хувьцааг худалдан авах сонирхлын зөрчилтэй хэлцэл хийжээ. Мөн "Гоёо" ХХК-ийг нэгтгэх шийдвэр гаргаагүй ч охин компанийн зээлийг хариуцах, шилжүүлэн авах эрх зүйн, бодит үндэслэлгүйгээр өрийг шилжүүлэн авч төлсөн нь хууль зөрчсөн. Үүнээс үүдэн компанийн өр төлбөр, санхүүжилтийн зардал нэмэгдэн сүүлийн 6 жилд ашиггүй ажиллан, ногдол ашиг олгох боломжгүй болж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчсөн гэж үзжээ.

Монголын хөрөнгийн бирж дээр энэ сарын 24-ний байдлаар “Говь” ХК-ийн зах зээлийн үнэлгээ 178.2 тэрбум төгрөг байгаа бол тус компанийн 2025 оны II улирлын санхүүгийн тайлангаар 388.7 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байна. Өр төлбөрийн хувьд 2019 оноос ноос, ноолуурын түүхий эд бэлтгэх, үүнтэй холбоотой бусад эргэлтийн хөрөнгийн зориулалт бүхий төсөл, хөтөлбөрийн хөнгөлөлтэй нөхцөлөөр нийт 228.3 тэрбум төгрөгийн зээл авснаас 31.8 хувь буюу 72.7 тэрбум төгрөгийг зориулалтын дагуу зарцуулсан ч бусад зээлийн төлбөрийн зарцуулалт тодорхойгүй байна. Иймд хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, компанид учруулсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, компанийн хөрөнгийг нэмэх, үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулсны дараа хувьцааны бодит үнэлгээг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар дахин хийлгэх үүрэг даалгаврыг “Говь” ХК-д хүргүүллээ.

СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар олгосон чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах шаардлагын дагуу эдгээр асуудлыг шийдэх хүртэлх хугацаанд буюу “Говь” ХК-ийн 10.3 хувийн хувьцааг эзэмшиж буй 25 мянга гаруй жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах хүртэл тус компанийн хэлбэрээ өөрчлөх ажиллагааг ийнхүү зогсоосон аж.

“Говь” ХК нь нээлттэй хувьцаат компанийн хувьд үнэт цаасны зах зээлийн холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд санхүү болон санхүүгийн бус мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэх үүрэгтэй аж. Тус компанийн хувьцааны арилжаа хөрөнгийн бирж дээр хэвийн үргэлжилж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Милан дахь Олимпын нээлтийн ёслолд Мэрайя Кэри үзүүлбэр үзүүлнэ 2 мин Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 5 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 7 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 9 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 10 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 13 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 16 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 32 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 34 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 40 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 41 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 7 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 8 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 9 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 13 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 15 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 16 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 16 цаг 17 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 16 цаг 19 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 18 цаг 29 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top