x

Баянхошууд шинэ “ногоон” хороолол сүндэрлэж байна

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд төвийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны 162 га талбайд хэрэгжиж буй.

Уг дэд төвд 30 мянга орчим хүн ам амьдрахаар төлөвлөж байгаа бөгөөд нийт 6463 айлын орон сууц барих юм. Өнөөдрийн байдлаар Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 96 хувьтай үргэлжилж байна. Тус дэд төвд 20 айлын үйлчилгээтэй орон сууц, 240 хүүхдийн ортой цэцэрлэг, бизнес инкубатор төв, 50 айлын орон сууц, 35/10кВ дэд станц зэргийг ашиглалтад оруулаад байна. Үерийн хамгаалалтын далан, тохижилтын ажлууд дууссан. Мөн 2.4 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа бөгөөд 91 хувьтай байна.

  • 650 суудалтай спорт цогцолбор 85 хувь
  • Гал унтраах аврах ангийн барилга угсралт 59 хувь
  • 240 ортой хүүхдийн цэцэрлэг 42 хувь
  • Олон нийтийн хөгжлийн төвийн барилга угсралт 38 хувийн явцтай байна. 

Орон сууцжуулах төслийн хувьд Баянхошуу дэд төвийн эхний үе шатанд нийт 462 айлын 13 блок орон сууц барихаар ажиллаж байна. Тус ажлын хүрээнд есдүгээр сард Баянхошуу дэд төвийн B15 талбарт баригдсан 110 айлын 4 блок орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Өнөөдрийн байдлаар бусад талбарын барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Тодруулбал, тус дэд төвийн B13-1 талбарт 150 айлын орон сууцны барилга угсралтын ажил 67 хувьтай, B13-2 талбарт 76 айлын орон сууцны барилга угсралтын ажил 50 гаруй хувьтай байна. Харин хамгийн сүүлд эхэлсэн B13-3 талбарт 126 айлын орон сууцны гүйцэтгэгчийн ажлын сонгон шалгаруулалт хийгдэж байгаа юм.

Уг төсөл нь орлогод нийцсэн “ногоон” шийдэл бүхий орон сууцуудыг төлөвлөснөөрөө онцлог бөгөөд цахилгаан болон усны хэрэглээг хэмнэх ухаалаг системээр тоноглогдсон. Үүний үр дүнд эдгээр орон сууцанд амьдрах иргэдийн эрчим хүч, усны хэрэглээ энгийн орон сууцтай харьцуулахад 20-30 хувиар хэмнэгдэх боломжтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Милан дахь Олимпын нээлтийн ёслолд Мэрайя Кэри үзүүлбэр үзүүлнэ 14 мин Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 17 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 19 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 21 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 23 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 25 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 28 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 44 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 46 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 52 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 53 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 19 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 20 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 21 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 26 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 27 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 28 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 16 цаг 29 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 16 цаг 31 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 18 цаг 41 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top