x

Шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгох чиглэлд төр, хувийн хэвшлийнхэн хамтран ажиллаж байна

Аж үйлдвэр эрдэс баялгийн яаманд шатахууны нийлүүлэлттэй холбоотой цаг үеийн асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор Тээврийн цагдаагийн газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал гарын тосны газар, импортлогч томоохон аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож төр хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгох чиглэлд цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа.

Энэ үеэр Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Засгийн газар, АҮЭБЯ-ны түвшинд ОХУ болон БНХАУ-тай нягт холбоотой ажиллаж байна. Энэ хүрээнд бид тээвэр логистик болон ханган нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх шуурхай зохион байгуулах ажлыг хийж буйг онцлов.

АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай “ОХУ-аас шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар өнгөрсөн долоо хоногт “Роснефт” компанитай уулзсан. Тус компаниас энэ сарын 15-ны өдрөөс Ангарскийн үйлдвэрийн засвар дууссан болохыг мэдээлсэн. Гэвч бидний санасан хэмжээнд нийлүүлэлт явагдахгүй байгаа. Өнгөрсөн хугацаанд АҮЭБ-ийн сайд ОХУ-ын холбогдох албаны хүмүүстээ ярилцлаа. Бидний тооцооллоор бүтээгдэхүүний нийлүүлэлт энэ амралтын өдрүүдэд нэмэгдэнэ, Хятадаас мөн захиалгууд орж ирнэ” гэдгийг онцлов.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Бид бүхэн хоёр чиглэлд ажиллана, төр хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоог хангах, импортлогч компаниудын тулгамдсан асуудал буюу татан авалтын асуудалд анхаарч байна. Мөн УБТЗ татан авалтад төвлөрөөд шуурхай ажиллаж байгаа. Ойрын үед нийлүүлэлт эрс нэмэгдэх байх гэсэн хүлээлттэй байна” гэв.

Уулзалтын төгсгөлд, сайд Г.Дамдинням “Өчигдөр Монгол Улсын засгийн газрын тэмдэглэл гарсан. Нэгдүгээрт, ирэх онд ААН-үүдэд хөнгөлөлттэй зээлийн татаас өгч, улсын нийт хэрэглээний нэг сарын хэрэглээг хангах сав барьж, байгуулах ажлыг зохион байгуулна. Ойрын жилдээ багтаан гурван сарын нөөцөө хадгалах савтай болно” хэмээн мэдэгдлээ.

Түүнчлэн ТЦА болон ГЕГ, Нийтийн тээврийн бодлогын газрын холбогдох албан тушаалтнууд өөрсдийн авч хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээлийг өгч, цаашид АҮЭБЯ-тай хамтран нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд шуурхай ажиллахаар боллоо гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Милан дахь Олимпын нээлтийн ёслолд Мэрайя Кэри үзүүлбэр үзүүлнэ 13 мин Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 16 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 18 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 20 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 22 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 24 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 27 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 43 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 45 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 52 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 52 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 18 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 19 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 20 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 25 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 26 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 27 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 16 цаг 28 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 16 цаг 30 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 18 цаг 40 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top