x

К.Роналду дахин “Forbes”-ын хамгийн чинээлэг хөлбөмбөгчнөөр тодров

Португалын алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду Америкийн “Forbes” сэтгүүлээс эрхлэн гаргадаг хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийн 2025-2026 оны жагсаалтыг дахин тэргүүлжээ. 

Ингэснээр тэрбээр сүүлийн 10 жилийн хугацаанд зургаа дахь удаагаа уг жагсаалтыг тэргүүлж байна. Өдгөө 40 настай Роналду анхны тэрбумтан хөлбөмбөгчин болсон тухай “Bloomberg” мэдээлснээс хойш ердөө долоо хоногийн хугацаа өнгөрч байгаа юм.  

“Аль-Наср” клубт хүчин зүтгэж буй К.Роналдугийн талбай дээр болон талбайн гадна олсон орлого нь ойролцоогоор 280 сая ам.доллартай тэнцсэнээр жагсаалтыг тэргүүлсэн бол АНУ-ын “Интер Майами” клубт тоглож буй Лионел Месси 130 сая ам.долларын орлоготойгоор удаалжээ. Тэдний араас Францын хөлбөмбөгчин, “Алтан бөмбөг” шагналын эзэн Карим Бензема бичигдсэн бөгөөд тэрбээр “Саудын Ал-Иттихад” багтай байгуулсан гэрээний дагуу жилд 104 сая ам.долларын цалин авч байна.

Жагсаалтын эхний 10-т багтсан Саудын Арабад тоглож буй гурав дахь хөлбөмбөгчин бол К.Роналдугийн багийн анд, сенегал довтлогч Садио Мане бөгөөд 54 сая ам.долларын орлогоор наймдугаарт бичигджээ. Саудын Арабад тоглож буй хөлбөмбөгчдөөс шилдэг 10-т багтсан хүмүүсийн тоо өмнөх жилийнхтэй харьцуулахад нэгээр буурсан нь Бразилын хөлбөмбөгчин Неймар нэгдүгээр сард “Аль-Хиляль” багийг орхин Сан-Паулу дахь “Сантос” хэмээх залуудаа тоглож байсан клубтээ эргэн ирсэнтэй холбоотой. Тэрбээр 2024-2025 оны жагсаалтад 110 сая ам.долларын орлогоор жагсаалтын гуравдугаарт бичигдэж байсан бол одоо 38 сая ам.долларын орлого олж байгаагийн ихэнх нь голдуу талбайн гаднах гэрээнүүдийн орлогоос бүрдэж байна.

Английн Премьер лигийн клубүүд зуны шилжилт хөдөлгөөний цонх үеэр 2.6 тэрбум фунт стерлингийг /3.5 тэрбум ам.доллар/ зарцуулсан боловч тус тэмцээний хоёр тоглогч шилдэг 10-т багтсан нь “Манчестер Сити”-гийн Эрлинг Холанд /тавдугаарт/, “Ливерпүүл”-ийн Мохаммед Салах /долоодугаарт/ нар байлаа.

Гэхдээ шилдэг 10-т хамгийн олон төлөөлөлтэй нь Испанийн Ла Лиг байсан бөгөөд “Реал Мадрид”-ын гурван тоглогч болох Килиан Мбаппе /дөрөвдүгээрт/, Винисиус Жуниор /зургаадугаарт/, Жуд Беллинхем /есдүгээрт/ нар багтжээ. Испанийн дөрөв дэх тоглогч бол 43 сая ам.долларын орлогоор 10-т бичигдэж буй “Барселона”-гийн залуу од Ламин Ямаль юм.

“Дэлхийн хамгийн өндөр орлоготой 10 хөлбөмбөгчин нийлээд 2025-2026 онд ойролцоогоор 945 сая ам.долларын орлого олох төлөвтэй байна” гэж “Forbes”-ын мэдэгдэлд дурджээ.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Милан дахь Олимпын нээлтийн ёслолд Мэрайя Кэри үзүүлбэр үзүүлнэ 25 мин Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 28 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 30 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 32 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 34 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 36 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 39 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 55 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 57 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 1 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 4 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 30 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 31 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 32 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 37 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 38 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 39 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 16 цаг 40 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 16 цаг 42 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 18 цаг 52 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top