x

Сумочид Лондонд хүч үзэж байна

Их Британийн нийслэл Лондон хотын төвд орших “Royal Albert Hall” танхимд Европын болон бусад орны сумо сонирхогчид цугларч, хилийн чанадад ховорхон явагддаг тэмцээнийг үзэж сонирхож байна.

Сумо бөхчүүд сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаагаа хилийн чанадад болох тэмцээнд оролцохоор Японоос нисэх онгоцоор хүрэлцэн ирээд байгаа бол Лондон хот 34 жилийн дараа анх удаа сумогийн тэмцээн зохион байгуулж буй нь энэ юм. Таван өдрийн турш үргэлжлэх сумогийн тэмцээн лхагва гарагт эхэлжээ.

Тэмцээний өмнө Японы сумо бөхийн холбооны тэргүүн Хаккакү, дээд зиндааны бөхчүүд, арын албаны ажилтнууд зэрэг 80 орчим хүн тэмцээн болж буй газрын гадна зургаа авахуулжээ. Тэд мөн сумо сонирхогчид болон бусад хүмүүстэй ярилцаж, хамтдаа зураг даруулж, гарын үсгээ өгсөн байна. 

Ёкозүна Хошорюү NHK телевизэд ярилцлага өгөх үеэрээ, “Royal Albert Hall” дотор дохёо буюу сумогийн дэвжээ байгааг хараад ихэд гайхсан тухайгаа дурдаад, энд барилдахад таатай байгаагаа илэрхийлсэн байна. Үзэгчид ч мөн тэмцээнийг таалан соёрхоно гэдэгт найдаж байгаагаа тэрбээр хэлжээ.

Зохион байгуулагчдын хэлж буйгаар, худалдаанд гарсан 27 мянган тасалбар зарагдаж дууссан байна. Японы уламжлалт спорт сүүлийн жилүүдэд хилийн чанад дахь үзэгчдийн анхаарлыг ихээхэн татах болжээ. Түүнчлэн ирэх оны зургаадугаар сард Парист сумогийн үзэсгэлэн дэлгэх гэж байгаа ажээ.

Лондонд болж буй тэмцээнийг үзэхээр Унгараас ирсэн 49 настай эмэгтэй сэтгэл нь ихэд догдолж байгаа тухайгаа ярьсан байна. Хошорюүгийн шүтэн бишрэгч гэдгээ хэлсэн тэрбээр бөхчүүдийн барилдаж байгааг харахыг тэсэн ядан хүлээж байгаагаа ярьжээ. Түүний хувьд хоёр орой тэмцээн үзэх тасалбар авсан байна.

Лондонд амьдардаг өөр нэг эмэгтэй өмнөх өдөр нь Хакүохотой уулзсан талаараа ярьжээ. “Тэрбээр маш сэтгэл татам хүн учраас өнөөдөр би түүнийг хамгийн ихээр дэмжиж байна” гэж бүсгүй нэмж хэллээ. Тэмцээн болж буй газрын тухайд, барилдааныг өөр өнцгөөс үзэх боломжийг олгож байгаа тул үзэхэд сонирхолтой байна хэмээн хүмүүс ярьсан байна.

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Милан дахь Олимпын нээлтийн ёслолд Мэрайя Кэри үзүүлбэр үзүүлнэ 25 мин Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 28 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 30 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 32 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 34 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 36 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 39 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 55 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 57 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 1 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 5 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 30 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 31 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 32 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 37 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 38 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 39 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 16 цаг 40 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 16 цаг 42 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 18 цаг 52 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top