x

Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: 14-нд Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдах, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдах нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна.

2025 оны аравдугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 0-2 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 0 хэм орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 0-2 хэм хүйтэн байна. 

2025 оны аравдугаар сарын 15-наас 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15-нд Алтайн салбар уулсаар, 16-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 17-ноос ихэнх нутгаар эрс хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэмийн хүйтнээс 1 хэм дулаан байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолыг Цэцэд өгөхөөс чухал гэж үзсэнд л “но” байна саяхан Израил, ХАМАС-ын мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээр баталгаажив 35 мин Дублин хотын Молли Малоуны хөшөөг хамгаалалтад авч, засвар хийж байна 1 цаг 44 мин Эдийн засгийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо 2 цаг 12 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 2 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо 2 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 2 цаг 19 мин ЭМГЭНЭЛ 16 цаг 18 мин УИХ-ын даргыг огцруулах саналаа дэд дарга Б.Пүрэвдоржид өргөн барив 16 цаг 27 мин Хятад, АНУ-ын худалдааны эргэлт 15 гаруй хувиар буурав 17 цаг 22 мин Монголын эрэгтэй теннисчид дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авлаа 17 цаг 25 мин АНУ–Хятадын худалдааны маргаанаас шалтгаалан алтны үнэ дээд түвшинд хүрлээ 17 цаг 29 мин Монгол, Чехийн хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжиж байна 17 цаг 32 мин Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцлоо 17 цаг 33 мин Хууль бус санхүүгийн үйлчилгээтэй тэмцэх орон нутгийн хяналт идэвхжиж байна 17 цаг 36 мин Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ баасан гарагаас эхэлнэ 17 цаг 37 мин 2025–2026 оны өвөлд зориулж нийслэл давс, бодисын нөөцөө тав дахин нэмэгдүүлжээ 17 цаг 38 мин Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн дуудлагын 79 хувь нь объектын гал түймэр байжээ 17 цаг 40 мин НҮБ-ын тэргүүн: Эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалт дэлхий даяар хангалтгүй байна 17 цаг 41 мин Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 93 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 17 цаг 42 мин
iИх уншсан
​“Хонин толгой”-д шилжүүлсэн Оюутолгой Эмч нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус, цалинга... "Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Гадаад харилцааны сэргэлтээс ашиг хүртэх монгол ур ухаан Пол Жонсоны “Оюунтнууд”номын тухай Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Монгол сурагч дэлхийн Англи хэлний олимпиадад алтан медаль х... Японы Технологийн их сургууль Монголын 28 сургуульд 800 ширх... Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару... Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устг... Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Гуравдугаар улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдөртөө багтаан бүрт... Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд я... Нийслэлд 100 мянга гаруй ам метр явган зам шинэчлэгдлээ Дэлхийн худалдааны өсөлтийн төсөөллийг 2.4 хувьд хүргэн ахиу... Монгол, Сингапур хоёр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын... У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёс... Хиймэл оюун ухаан зохиосон анхны Франц жүжиг Версалийн ордон...
Top