x

Үндэсний дээд лигийн шинэ улирал нээлтээ хийлээ

Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн 2025-2026 оны шинэ улирлын тоглолт өчигдөр нээлтээ хийлээ.

Тоглолтын өмнө өнгөрсөн улирлын аварга “Хасын Хүлэгүүд” болон “Улаанбаатар Амазонс” багийнхан аваргын бөгжөө гардан авсан бол артистууд уран бүтээлээрээ үзэгчдэд бэлэг барив. 2025-2026 оны улиралд 2014, 2019 оны ДАШТ болон “Токио-2020” олимпын наадамд ажилласан олон улсын шүүгч Кинслэй Ожеабуру ажиллаж буйгаараа онцлогтой.

Улирлын нээлтийг “Улаанбаатар Амазонс”, “Пиратес” багийн тоглолтоор эхлүүлсэн бөгөөд лигийн хошой аваргууд өрсөлдөгчөө 77:50-аар буулган авлаа. Уг тоглолтод “Амазонс”-оос Амари 23, Б.Ариунцэцэг 15, Каялэйег Труонг, Б.Болор-Эрдэнэ нар тус бүр 10 оноогоо багтаа тус хүргэжээ. Харин лигт анх удаа оролцож буй “Пиратес”-аас М.Булбул 16, Т.Үлэмж 12, Б.Цацрал 11 оноо авсныг эс тооцвол бусад нь тун хангалтгүй байлаа. Тэд багаараа дөнгөж 22 хувьтай довтолсон нь хожигдлын гол шалтгаан болов.

Тэгвэл эрэгтэйчүүдийн лигийн өнгөрсөн улирлын финалд таарсан “Хасын Хүлэгүүд”, “Бишрэлт Металл” багийн тоглолтод “Металл”-чууд 70:65-аар хожлоо. Хожсон багаас Кристиан Брэдфорд 27, Ч.Маргад 17, Т.Ууганбаяр 14 оноо авсан бол “Хүлэгүүд”-ээс Б.Барсболд 13, А.Азбаяр 19, Иан Миллер 13 оноогоор багаа тэргүүлсэн ч хожиход хангалттай биш байв.

Үндэсний дээд лигийн дараагийн тоглолтууд энэ сарын 4-нөөс эхлэн Дархан-Уул аймгийн “Дархан Юнайтед Арена”-д дөрвөн өдрийн турш үргэлжилнэ. Хуваарийг хүргэе.

Аравдугаар сарын 4

13:10 цагт: Завхан Бродерс-Хасын Хүлэгүүд /эр/

15:40 цагт: Дархан Юнайтед-Би Си Эйч Найтс /эр/

Аравдугаар сарын 5

13:10 цагт: Аравт-Этүгэн Ирвэсүүд /эм/

15:40 цагт: Сэлэнгэ Бодонс-Монголианс /эр/

Аравдугаар сарын 6

18:10 цагт: Алтан Од-Пиратес /эм/

20:40 цагт: Бишрэлт Металл-Эс Жи АПЭС /эр/

Аравдугаар сарын 7

18:10 цагт: Улаанбаатар Амазонс-АОДЭ Винкс /эм/

20:40 цагт: Дархан Юнайтед-Ховд Шонхорууд /эр/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Р.Энхболд: Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгахын тулд жилд нэг удаа цэрэг татдаг болсон 4 цаг 46 мин Сэргээгдэх эрчим хүчний өсөлт түүхэн дээд түвшинд хүрсэн ч уур амьсгалын зорилт биелээгүй 7 цаг 38 мин Газыг сэргээн босгох ажилд 70 тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж НҮБ мэдэгдэв 7 цаг 39 мин Энэтхэг, Монгол хоёр улс стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх 10 гэрээ байгууллаа 7 цаг 42 мин Улаанбаатарын гол дулааны шугамыг өргөтгөж, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүллээ 7 цаг 44 мин Эрүүл мэндийн байгууллагууд өвөлжилтийн бэлэн байдлаа хангахыг үүрэг болгов 7 цаг 46 мин Өнөөдөр - “Дэлхийн гар угаах өдөр” 7 цаг 46 мин Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлийн хүн тэтгэврээ нэмэгдүүлэх эрхтэй боллоо 7 цаг 49 мин Солонготын даваанд халтиргаа, гулгаа үүсч, том оврын автомашины хөдөлгөөн түр зогсжээ 9 цаг 16 мин Засгийн газар Багахангай–Хөшигийн хөндийн төмөр замын төслийн санхүүжилтийг баталлаа 9 цаг 19 мин Монгол Улс нарны эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаанд нэгдлээ 9 цаг 20 мин Угаарын хий мэдрэгчийг унтраахгүй байхыг албаныхан анхааруулж байна 9 цаг 22 мин Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд нэгдэнэ 9 цаг 27 мин Монгол-Европын бизнес, хөрөнгө оруулалтын форум Улаанбаатарт эхэллээ 9 цаг 28 мин Өвөлжилтийн бэлтгэл хангах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахыг үүрэг болголоо 9 цаг 29 мин Ж.Бат-Эрдэнэ: Даваа гаригт намын бүлэг хуралдана, өчигдрийн шийдвэрүүд хүчингүй 9 цаг 39 мин Монголын эмэгтэй теннисчид найман жилийн дараа ДАШТ-д эргэн оролцоно 11 цаг 11 мин Монголын математикчдын шинэ аргачлал уул уурхай, цаг уур, эдийн засагт хэрэглэгдэх боломжтой 11 цаг 13 мин “Бие даалтын 7 хоног”-ийг аравдугаар сарын 20-27-нд зохион байгуулна 11 цаг 16 мин Багш, эмчийн цалин, тэтгэвэр нэмэхэд 831 тэрбум төгрөг шаардлагатай 11 цаг 16 мин
iИх уншсан
​“Хонин толгой”-д шилжүүлсэн Оюутолгой Эмч нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус, цалинга... "Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... Г.Занданшатарыг огцруулах нь Засгийн газрын тогтоолоос чухал... Тэтчерийн 100 насны ойд М.Бадамсүрэн: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах зарчмыг х... Нямбаатарын уршиг М.Буянбадрах: Экспортлогчид, үйлдвэрлэгчдээ АМНАТ-ийн зөв бо... П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару... Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устг... Засгийн газрыг огцруулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих ма... Монгол, Кубын парламентын хамтын ажиллагааны талаар талууд я... Нийслэлд 100 мянга гаруй ам метр явган зам шинэчлэгдлээ У.Хүрэлсүх: Шүүгч та өнгөний сүр, мөнгөний сүүдэрт бөхийх ёс... Хязаалан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, өнгөрсөн оноос буур... Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлий...
Top