x

Саудын Арабын элсэн цөлөөс 12 мянган жилийн өмнөх хадны сийлбэрүүд илрүүлэв

Саудын Арабын элсэн цөлөөс тэмээ, зээр болон бусад амьтныг биеийнх нь хэмжээгээр дүрсэлсэн хадны сийлбэр зургуудыг судлаачид илрүүлжээ.

Хадны зургууд нь ойролцоогоор 12 мянган жилийн өмнөх үеийнх бөгөөд ихэнх нь 1.8 м-ээс дээш өндөртэй байна. Тэдгээрийг хадан дээр тодоор сийлэхийн тулд шаантаг хэлбэртэй чулууг ашигласан гэж судлаачид үзэж байгаа ажээ. Энэхүү нээлтийг хийхэд оролцсон Германы Макс Планкийн нэрэмжит геоантропологийн хүрээлэнгийн археологич Мариа Гуагнин хэлэхдээ, зөвхөн чулуугаар ийм нарийн ширийн зүйлсийг сийлнэ гэдэг жинхэнэ ур чадвар шаардах ажил мөн гэлээ.

"Тус газраас олдсон амьтдын зураг, сийлбэрийн багаж хэрэгслүүд нь судлаачдын таамаглаж байснаас даруй 2000 орчим жилийн өмнө хүмүүс амьдарч байсныг харуулж байна. Эдгээр зураг ийм хуурай нөхцөлд хэрхэн хадгалагдаж үлдсэн нь одоогоор тодорхойгүй байна. Саудын Арабад олон мянган жилийн турш хүмүүс хадны зургийг бүтээсээр ирсэн" гэж М.Гуагнин хэлжээ. Гэхдээ ийм бүтээлүүд нь бичиггүйгээс гадна, лабораторид шинжлэхээр илгээж болох нүүрс гэх мэт үлдэгдэл бараг байдаггүй тул цаг хугацааг нь тодорхойлоход хүндрэлтэй байдаг ажээ.

Жонс Хопкинсын их сургуулийн археологич, судалгаанд оролцоогүй Майкл Харроуэр цахим шуудангаар дамжуулан хэлэхдээ, бид хүн төрөлхтний эртний үе дэх Ойрх Дорнодын урлагийн талаар харьцангуй бага зүйлийг мэддэг гэсэн байна. Харин хадны сийлбэр зургуудыг нээх үеэрээ судлаачид чулуун сийлбэрийн доор булагдсан байсан чулуун багаж хэрэгслийг олсон нь уг хэрэгсэл болон түүнийг ашиглан урласан бүтээлийн он цагийг тогтоох боломжийг олгожээ. Судалгааны үр дүнгийн талаарх өгүүллийг “Nature Communications” сэтгүүлд мягмар гарагт нийтэлсэн байна. 

Орчин нөхцөл хуурай, ус хомс байсан тул тэрхүү цаг үед хүмүүс цөлд амьдарч байсан эсэхэд судлаачид эргэлзэж байжээ. Гэхдээ тухайн газар нутаг ногоон бэлчээр, нууртай байх үед хүмүүс нүүж ирсэн байж магадгүй гэж таамагласан байна. Хадны сийлбэрүүдийн нэгд элсэн цөлд амьдардаггүй, устаж үгүй ​​болсон зэрлэг үхрийн өвөг болох бух гөрөөсийг дүрсэлсэн байжээ. Энэ нь М.Гуагниныг зургийг сийлсэн хүмүүс өөр газар орноор аялж байхдаа тэдгээр амьтантай тааралдсан юм болов уу гэж гайхахад хүргэсэн байна. Тэд ойр орчмын газар орныг маш сайн мэддэг хүмүүс байсан байх магадлалтай гэж тэрбээр ярьжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв 6 цаг 47 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ 9 цаг 35 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл 9 цаг 45 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ 9 цаг 50 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 23 цаг 25 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 23 цаг 38 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ Өчигдөр 19 цаг 25 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ Өчигдөр 19 цаг 01 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ Өчигдөр 18 цаг 07 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна Өчигдөр 11 цаг 38 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив Өчигдөр 11 цаг 33 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ Өчигдөр 11 цаг 24 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Өчигдөр 11 цаг 17 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Өчигдөр 09 цаг 38 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Өчигдөр 09 цаг 35 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Өчигдөр 09 цаг 31 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно Өчигдөр 09 цаг 27 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр 09 цаг 19 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү Өчигдөр 09 цаг 14 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно Өчигдөр 08 цаг 51 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Пакс Глобалика (Pax Globalica) 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар... Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ
Top