x

Д.Трампын гал зогсоох төлөвлөгөөг ХАМАС судална гэв

Газын зурваст гал зогсоох тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын төлөвлөгөөг ХАМАС бүлэглэлийнхэн судалж байна гэж Катарын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт мэдэгджээ. Д.Трамп уг төлөвлөгөөг даваа гарагт Цагаан ордонд танилцуулсан юм. 

Хэвлэлийн төлөөлөгч Мажед Аль-Ансаригийн хэлснээр, Катар, Египетийн талууд Газа дахь дайныг зогсоох төлөвлөгөөг ХАМАС-т хүргүүлсэн бөгөөд ХАМАС-ын төлөөлөгчид судлахаа амласан байна. Гэхдээ тус бүлэглэлийнхэн ямар хариу өгөх талаар ярихад эрт байна гэж тэрбээр нэмж хэлжээ.

Израил, ХАМАС-ын хоорондын хэлэлцээнд Катар, Египетийн төлөөлөгчид гол үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. ХАМАС болон Палестины бусад бүлэглэл уг төлөвлөгөөг “хүлээн зөвшөөрөх хандлагатай байна” гэж CBS телевиз мэдээлэлд ойр эх сурвалжийг эш татан мэдээлжээ. ХАМАС-ын хариуг лхагва гарагт зуучлагчдад танилцуулна гэж эх сурвалж хэлсэн байна. 

ХАМАС-ын мэдэлд байдаг Палестины хэвлэл мэдээллийн хэрэгсэл тус бүлэглэлийн мэдэгдлийг эш татан даваа гарагт мэдээлэхдээ, төлөвлөгөөнд тусгасан нөхцөлүүд нь “Израилын зорилгод” ойр байгааг онцолжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт мэдэгдэл хийхдээ, Д.Трампын төлөвлөгөөг НҮБ-ын тэргүүн сайшааж байгааг дурдаад, “хоёр улс зэрэгцэн орших шийдлийг хэрэгжүүлэх” нөхцөлийг бүрдүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Д.Трамп Цагаан ордонд Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзсаныхаа дараа 20 зүйл заалт бүхий гал зогсоох төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Израилын удирдагч уг төлөвлөгөөг дэмжинэ гэж мэдэгдсэн билээ. Төлөвлөгөөнд хэрэв хоёр тал энэхүү саналыг зөвшөөрвөл “дайн шууд дуусна” гэж заажээ. Мөн агаараас болон их буугаар цохилт өгөх зэрэг цэргийн бүх ажиллагааг түр зогсоох гэж дурдсан байна. Түүнчлэн Израилын тал саналыг хүлээн зөвшөөрснөөс хойш 72 цагийн дотор ХАМАС барьцаанд байгаа бүх хүнийг /амьд болон амиа алдсан/ буцааж өгөх ёстой гэж тусгасан байна.

Д.Трамп мягмар гарагт мэдэгдэхдээ, ХАМАС-тай хэлэлцээ хийх “тийм ч их боломж бололцоо” байхгүй гэжээ. “Бид ХАМАС-ын хариуг л хүлээж байна, ХАМАС үүнийг зөвшөөрөх үү, үгүй юу гэдгийг, гэхдээ тэд зөвшөөрөхгүй бол маш гунигтай төгсгөл хүлээж байна” гэж тэрбээр хэлсэн байна. Хэрэв ХАМАС саналыг хүлээн авахаас татгалзвал Израил “хийх ёстой зүйлээ хийх болно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгджээ. Тэрбээр мөн ХАМАС-т хариу өгөх “гурав юм уу дөрөв хоногийн хугацаа бий” хэмээн хэлсэн байна.

Б.Нетаньяху даваа гарагт мэдэгдэхдээ, хэрэв ХАМАС төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах аваас Израилын тал “энэ ажлыг өөрөө дуусгана” гэж анхааруулжээ.

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 3 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 3 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 6 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 7 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 9 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 12 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 17 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 33 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 38 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 54 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 2 цаг 11 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 2 цаг 15 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 17 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 2 цаг 18 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 2 цаг 19 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 2 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 2 цаг 24 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 2 цаг 24 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 16 цаг 44 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 16 цаг 55 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top