x

“Lufthansa” групп 2030 он хүртэл 4000 ажлын байрыг цомхотгоно

Германы үндэсний агаарын тээврийн “Lufthansa” групп 2030 он гэхэд захиргааны 4000 ажлын байрыг цомхотгохоор төлөвлөж байгаа талаар хэвлэлүүд мэдээлснийг тус групп даваа гарагт баталжээ.

Тус групп өөрийн эзэмшлийн агаарын тээврийн компаниуддаа хиймэл оюун ухаан, дижиталчлалыг ашиглаж, үр ашгийг нь дээшлүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Германы томоохон компани болох “Bosch” хиймэл оюун ухааны хэрэглээтэй холбоотойгоор 13 мянган ажлын байраа хэсэгчлэн цомхотгоно гэж мэдэгдсэнээс хойш хэдхэн хоногийн дараа дээрх мэдэгдлийг хийжээ.

“Lufthansa” цомхотголын талаар юу гэж мэдэгдсэн бэ?

“Lufthansа” групп цаашид үйл ажиллагааны давхардал байгаа эсэхийг судалж байна гэж компанийн мэдэгдэлд дурдсан байна. Ялангуяа дижиталчлал, хиймэл оюун ухааны хэрэглээг нэмэгдүүлснээр бий болсон гүн гүнзгий өөрчлөлтүүд нь олон салбарын үр ашгийг дээшлүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэдгийг онцолжээ.

“Lufthansa” групп нь “SWISS”, “Austrian”, “Brussels Airlines” болон хямд өртөгтэй “Eurowings” агаарын тээврийн компанийн үйл ажиллагааг хариуцдаг. Мөн хамгийн сүүлийн мэдээллээр 103 мянга орчим ажилтантай байсан Италийн ITA компанийн цөөнхийн хувьцааг эзэмшдэг байна. Тус групп захиргааны ажлын байрыг цомхотгоход гол анхаарлаа хандуулна гэж мэдэгдсэний сацуу ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд агаарын тээврийн компаниудын хяналтыг чангатгах төлөвлөгөөтэй байгаагаа дурджээ.

“Lufthansa”-гийн оффисын ажилтнуудыг төлөөлдөг Германы “Verdi” үйлдвэрчний эвлэл нисэх онгоцны буудлын төлбөрөөс эхлээд байгаль орчны шинэ дүрэм журам зэргээс шалтгаалан агаарын тээврийн зардал нэмэгдэж байгааг шүүмжлээд “томоохон цомхотгол”-ыг эсэргүүцэхээ мэдэгдсэн байна. Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч Марвин Ресчинский хэлэхдээ, Герман, Европын агаарын тээврийн бодлого нь энэхүү шийдвэрийг гаргахад ихээхэн нөлөөлснийг онцлоод, тус салбарыг дэмжихийг холбооны засгийн газарт уриалжээ.

“Covid-19” цар тахлын дараах аялал жуулчлалын салбарын өсөлтийн үед “Lufthansa” групп багагүй ашигтай ажиллаж байсан боловч 2024 онд ажил хаялт, үйл ажиллагааны зардал өссөн зэрэг асуудалтай тулгарсан байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 3 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 4 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 6 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 7 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 9 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 12 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 17 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 33 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 39 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 54 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 2 цаг 11 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 2 цаг 15 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 17 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 2 цаг 18 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 2 цаг 20 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 2 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 2 цаг 24 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 2 цаг 24 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 16 цаг 44 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 16 цаг 55 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top