x

“Meta”-гийн дараа “YouTube” ч Трамптай тохиролцов

Капитолын ордонд 2021 оны нэгдүгээр сарын 6-нд болсон үймээн самууны дараа Ерөнхийлөгч Дональд Трампын хаягийг нийгмийн сүлжээний платформуудаас хаасантай холбогдуулан түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэхийн тулд “YouTube” платформ 24.5 сая ам.доллар төлөхөөр болжээ. 

“Alphabet” компанийн эзэмшдэг “YouTube” нь Д.Трампын шүүхэд өгсөн нийгмийн сүлжээний гурван томоохон компаниас ийм шийдвэр гаргасан сүүлчийнх нь болж байна. Өмнө нь “Meta”, X /хуучнаар Twitter/ платформууд нэхэмжлэлийг шийдвэрлэхийн тулд ижил төстэй шийдвэр гаргасан юм.

Шүүхийн баримт бичгийн дагуу Цагаан ордны бүжгийн танхимыг барихад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Trust for the National Mall” ашгийн бус санд “YouTube” 22 сая ам.доллар хандивлана. Мөн уг нийгмийн сүлжээний компаниас Америкийн Консерватив холбоо зэрэг бусад нэхэмжлэгчтэй тохиролцохын тулд 2.5 сая ам.доллар төлөх ажээ.

“Meta” энэ оны нэгдүгээр сард Д.Трампын нэхэмжлэлийг 25 сая ам.доллароор барагдуулахаар тохиролцсон юм. Түүнчлэн “Нью-Йорк Таймс” сонинд бичсэнээр, хоёрдугаар сард X компани мөн ойролцоогоор 10 сая ам.долларыг төлөхөөр тохиролцсон байна.

Эдгээр компани Д.Трампын хаягийг хаах үедээ "үймээн самуунтай холбоотой түүний нийтлэлүүд нь цаашид хүчирхийллийг өдөөх эрсдэлтэй" гэж мэдэгдэж байсан юм. Технологийн компаниуд платформоо өөрсдийн үзэмжээр ажиллуулах эрхтэй тул ижил төстэй нэхэмжлэлүүдийг хэрэгсэхгүй болгож ирсэн гэж хуулийн мэргэжилтнүүд тухайн үед хэлж байжээ.

Гэсэн хэдий ч технологийн томоохон компаниуд Д.Трампыг нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсноос хойш Ерөнхийлөгч болон Бүгд найрамдах намын ашиг сонирхлыг шууд дэмжихгүй хэдий ч илүү эвлэрэхийг эрмэлзэж буй энэ үед нэхэмжлэлүүдийг дээрх байдлаар шийдвэрлэж байна.

Америкийн тэрбумтан Илон Маск 2022 оны сүүлчээр тухайн үед “Twitter” гэгддэг байсан X платформыг худалдан авсныхаа дараа Д.Трампын хаягийг сэргээсэн бол “Meta” 2023 оны хоёрдугаар сард, “YouTube” дараа сард нь тус тус түүний хаягийг сэргээж байлаа.

И.Маск, “Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг, “Alphabet”-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай нар Д.Трампын тангараг өргөх ёслолд оролцсон юм. “YouTube” өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ, 2020 оны сонгуулийн дүнгийн тухай гэх мэт ташаа мэдээллийг нийтлэхийг зогсоох зорилготой дүрэм журмыг /одоо хүчингүй болсон/ зөрчсөний улмаас хаагдсан зарим хаягийг сэргээнэ гэсэн байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ахмад бөхчүүдийн уламжлалт барилдаан ням гарагт тохионо 4 мин Төв талбайд зөвшөөрөлгүй барьсан байгууламжийг албадан буулгаж байна 7 мин Өнөөдөр болох үйл явдлууд 43 мин “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 44 мин Цаг агаар: 10-р сарын 4–8-ны урьдчилсан төлөв 47 мин АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Аль Гор Монголд сургалт зохион байгуулж байна 15 цаг 54 мин Болливудын супер од 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болжээ 16 цаг 5 мин Сэлэнгэ аймагт элит үр бэлтгэгч аж ахуйн нэгж шинээр гэрчилгээ авлаа 16 цаг 9 мин Сэлбэ голд чулуун бэхэлгээ хийснээр лаг тогтохгүй болно 16 цаг 13 мин Хөрс 20 см гүнд хөлдөх хугацааны таамаг гарлаа 16 цаг 15 мин БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэх хугацааг богиносгоно 17 цаг 5 мин Соёл, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхийг зөвлөв 17 цаг 6 мин Биткоины ханш 116 мянган ам.доллар давж түүхэн дээд түвшинд ойртлоо 17 цаг 8 мин Грекийн ажилчид хөдөлмөрийн шинэ хуулийг эсэргүүцэн бүх нийтийн ажил хаялт зарлав 17 цаг 9 мин Монгол-Туркийн хамтын ажиллагаагаар хиймэл оюунд тулгуурласан аудит нэвтрүүлнэ 18 цаг 6 мин Х.Баасанжаргал: "Админерал" компанийг шалгах хэрэгтэй 18 цаг 27 мин Б.Энхбаяр: Би нүүрсчидэд хөөгдөхгүй, нүүрсчдийг хөөнө 18 цаг 51 мин Монголын олимпын баг “Келме” брэндийн хувцсаар Милан Кортина 2026-д оролцоно 18 цаг 55 мин Хөдөө аж ахуй, хүнсний салбарын хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ 18 цаг 55 мин Ардчиллын анхдагч С.Зориг агсныг хөшөөнд нь хүндэтгэл үзүүллээ 19 цаг 0 мин
iИх уншсан
УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчиж, УИХ-ын гишүүдийн бүрэн эрх... Нэг нэр дэвшигчтэй, нэг ялагчтай сонгууль Солийн Данзан АТГ Ардын намынхны нэг нэгэн рүүгээ тавьдаг сумны зэв болсон... О.Баасанхүү: Хууль зүйн шинэ сайдын нэр гарсныг нэлээд хүн и... Б.Галбадрах: Боловсролын салбарын төсвийн хэлэлцүүлэг хэлбэр... Их хагарал Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийг хуультай болгоно С.Энхтөр: МАН даргынхаа асуудлаар хямарч байгаа нь олон нийт... Мукеш Амбани $33 тэрбумаар орос нефтийг худалдан авчээ Цалингийн жендерын зөрөө ихтэй 3 орны тоонд орос багтав 1.5 тэрбум төгрөгийн шагналтай “Алтан цом”-д шилдэг найман б... Монголын холимог тулаанчид ДАШТ-д хүч үзэж байна УИХ-ын дарга АТГ-ыг гүтгэж хууль зөрчтөлөө анд нөхдөө өмөөрч... Б.Дэлгэрсайхан: Улсад хэрэгтэй ажил учраас элдвээр хэлүүлээд... Айдсыг удирддаг тархины нууц Хямд, чанартай мах малчдын гар дээрээс шууд иргэдэд хүрч бай... Хонь хариулж явсан хүүхдийн амь насыг хөнөөсөн хэрэгт бүх на... Хятадын ургац энэ жил дээд үзүүлэлттэй байна Вьетнамд хар салхины уршгаар олон хүн амь үрэгдэж, их хэмжээ...
Top