x

Афганистанд анх удаа улс даяар интернэт бүрэн тасарлаа

Афганистаны бүх нутаг дэвсгэрт интернэт холболт тасарсан тухай олон улсын интернэт сүлжээний хяналтын "NetBlocks" байгууллага даваа гарагт мэдээлжээ. 

“Талибан”-ы эрх баригчид ёс суртахууныг сахиулах арга хэмжээ авч байгаа тул Афганистан одоогоор интернэтээс бүрэн салсан байдалд байна” гэж тус байгууллага мэдээлжээ. Мөн тэдний мэдээлснээр, утсан холбоо ч тасалдсан байна.

Хэт давруу үзэлт лалын шашинтнуудын “Талибан” хөдөлгөөн 2021 оны наймдугаар сард засгийн эрхэнд гарснаас хойш Афганистан даяар интернэт тасарсан анхны тохиолдол энэ болж байна гэж AP агентлаг мэдээлжээ. 

Есдүгээр сарын дундуур талибууд "ёс суртахууныг” сахин хамгаалах кампанит ажлын хүрээнд Афганистаны хойд хэсэгт шилэн кабелийн интернэтийг тасалсан байна. Афганистаны засгийн газрын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдэхдээ “энэхүү арга хэмжээг ёс суртахуунгүй явдлаас сэргийлэх зорилгоор авсан бөгөөд улсын хэрэгцээг хангах өөр хувилбар бий болгоно” гэж хэлжээ.

AP агентлагийн мэдээлснээр, тухайн үед Балх мужийн интернэтийг тасалжээ. Харин “Reuters” агентлагийн мэдээлснээр, Балх мужаас гадна Кундуз, Бадахшан, Баглан, Тахар гэсэн хойд нутгийн дөрвөн мужид шилэн кабелийн интернэт ажиллахгүй байна. Үүний улмаас олон бүс нутаг, томоохон хотуудын төрийн байгууллагууд, айл өрх, хувийн компаниуд Wi-Fi-гүй болжээ. Харин гар утасны интернэт хэвийн ажиллаж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 1 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 3 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 4 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 8 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 12 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 29 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 34 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 50 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 2 цаг 6 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 2 цаг 10 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 13 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 2 цаг 13 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 2 цаг 15 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 2 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 2 цаг 20 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 2 цаг 20 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 16 цаг 40 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 16 цаг 51 мин Луврын музей хаалттай хэвээр байна 16 цаг 56 мин Чуулганы санал хураалтыг ил тод болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 17 цаг 14 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top