x

НҮБ-ын хоригийг дахин сэргээснийг Иран эсэргүүцэв

НҮБ-ын хоригийг сэргээсэнтэй холбогдуулан хариу арга хэмжээ авахад бэлэн байна гэж Ираны Гадаад хэргийн яам мэдэгджээ. “Исламын Бүгд Найрамдах Иран Улс өөрийн эрх, үндэсний ашиг сонирхлоо тууштай хамгаалж, Ираны ард түмний эрх ашгийн эсрэг чиглэсэн аливаа үйлдэлд зохих хариу арга хэмжээг шийдэмгий авна" гэж ням гарагт гаргасан уг мэдэгдэлд дурдсан байна. 

Ираны Гадаад хэргийн яам мөн НҮБ-ын хориг арга хэмжээг эсэргүүцэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалаад хоригийг сэргээсэн нь “хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй, хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл" гэж үзэж байгаагаа мэдэгджээ.

Ираны эсрэг авсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээ есдүгээр сарын 28-нд шилжих шөнө дахин хэрэгжиж эхэлжээ. Тодруулбал, Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө буюу Техраны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг 2015 онд Иран болон дэлхийн зургаан гүрний (Их Британи, Герман, Хятад, Орос, АНУ, Франц) хооронд байгуулсны дараа цуцалсан хоригийг дахин сэргээжээ. Энэхүү гэрээнд Техраны талаас ноцтой зөрчил илэрвэл НҮБ-ын хоригийг дахин сэргээхээр тусгасан байна.

2018 онд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны талыг хүлээсэн үүргээ зөрчсөн гэж мэдэгдэж, уг гэрээнээс АНУ-ыг гаргаж, улмаар тус улсад авсан хоригуудаа эргэн сэргээсэн юм. 

АНУ энэ гэрээнээс гарснаар Ираны тал хүлээсэн үүргээсээ аажмаар ухарч, цөмийн байгууламжууддаа дахин уран баяжуулж эхэлжээ. Америкийн эрх баригчдын тооцоолсноор, Иран гэрээгээр тогтоосон хэмжээнээс дөрөв дахин их уран баяжуулсан байна.

 

Энэ оны наймдугаар сарын сүүлчээр Их Британи, Герман, Францын Гадаад хэргийн сайд нар Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй  байна гэж Ираныг буруутгасан захидлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Аюулгүйн Зөвлөлийн даргад илгээжээ. Ингэснээр цөмийн хэлэлцээрт тусгагдсан хориг арга хэмжээг дахин сэргээх механизмыг (Snapback) ашигласан байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 3 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 3 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 6 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 7 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 9 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 12 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 17 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 33 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 38 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 54 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 2 цаг 11 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 2 цаг 15 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 17 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 2 цаг 18 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 2 цаг 19 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 2 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 2 цаг 24 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 2 цаг 24 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 16 цаг 44 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 16 цаг 55 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top