x

Талибууд Америкийн иргэнийг суллажээ

Харилцаагаа хэвийн болгох хүчин чармайлтын хүрээнд АНУ-ын төлөөлөгчидтэй хоригдол солилцох талаар тохиролцоонд хүрсэн гэж “Талибан” хөдөлгөөнийхөн мэдэгдсэнээс хэдэн долоо хоногийн дараа Афганистаны шоронгоос Америкийн нэгэн иргэнийг суллажээ.

Талибаны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Зиа Ахмад Такал суллагдсан хүний нэр нь Амир Амири гэдэг болохыг мэдэгдсэн байна. Харин А.Амириг хэзээ, хаана, яагаад баривчлан саатуулсан талаар дурдсангүй. Түүнийг сулласан талаар мэдээлэл бүхий албаны хүний хэлснээр, А.Амири 2024 оны 12 дугаар сараас хойш Афганистанд хоригдож байсан бөгөөд одоо АНУ руу буцаж байгаа гэнэ. Тэрбээр хэвлэл мэдээллийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх эрхгүй тул нэрээ нууцлахыг хүссэн байна.

Катарын тал А.Амириг суллахад зуучилсан нь АНУ-тай байгуулсан аюулгүй байдлын түншлэлийн үр дүнд бий болсон хамгийн сүүлийн дипломат ололт амжилт бөгөөд энэ онд өөр дөрвөн америк иргэнийг чөлөөлсөн юм. Арабын хойгт орших эрчим хүчний нөөц ихтэй тус улс мөн олон сарын турш хоригдож байсан британи хосыг суллахад тусалжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлэхдээ, А.Амириг сулласан явдалд баяртай байгаагаа илэрхийлээд, энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын саяхан гаргасан зарлигийн дагуу Америкийн иргэдийг хилийн чанадад хууль бусаар баривчлахаас хамгаалах шийдэмгий байдлыг харуулж байна гэжээ. “Энэхүү үйл явдал нь зорилгодоо хүрэхэд чухал алхам болж байгаа бөгөөд Афганистанд Америкийн өөр иргэд үндэслэлгүйгээр баривчлагдсан хэвээр байна. Баривчлагдан саатуулагдаад байгаа бүх иргэн эх орондоо эргэн ирэх хүртэл ерөнхийлөгч Трамп тайван суухгүй” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Талибууд Америкийн иргэдийг сулласны хариуд юу авах нь одоогоор тодорхойгүй хэвээр байна. Гэхдээ Афганистаны хэрэгцээ шаардлага асар их байгаа юм. Эдийн засаг, хүмүүнлэгийн хямрал нүүрлээд буй үед тус улсад үзүүлдэг олон улсын тусламжийн мөнгө багассаар байгаа бөгөөд ялангуяа наймдугаар сарын 31-нд болсон 6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа нөхцөл байдал улам хүндэрчээ.

Гэхдээ Афганистан улс Баграмын агаарын баазыг эргүүлэн авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн Д.Трампын анхаарлын төвд байсаар байна. Талибаны өндөр албан тушаалтнууд уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 3 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 4 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 6 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 8 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 9 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 12 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 17 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 33 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 39 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 54 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 2 цаг 11 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 2 цаг 15 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 17 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 2 цаг 18 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 2 цаг 20 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 2 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 2 цаг 24 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 2 цаг 24 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 16 цаг 44 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 16 цаг 55 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top