x

Хантингтоны өвчнийг эмчлэхэд “хувьсгал” гарлаа

Хантингтоны өвчин буюу мэдрэлийн эсийн удамшлын эмгэгийг анагаахад чиглэсэн генийн эмчилгээг Их Британийн эрдэмтэд дэлхийд анх удаа амжилттай туршжээ.   

Одоогоор клиник туршилтын дүнг албан ёсоор нийтлээгүй, нарийвчилсан үнэлгээ хийгээгүй байгаа боловч Лондоны Их сургуулийн коллежийн мэдрэлийн биологич Эд Уайлдын ярьснаар, AMT-130 гэдэг нэртэй генийн эмчилгээ нь “бүхнийг өөрчилж байгаа” ажээ. Тодруулбал, генийн эмчилгээнд зориулсан эмийг өндөр тунгаар хэрэглэснээр Хантингтоны өвчний явцыг гурван жилийн хугацаанд 75 хувиар удаашруулах боломжтой нь туршилтын явцад батлагджээ. Өвчин даамжрахын хэрээр нэмэгдэж байдаг нугасны шингэн дэх мэдрэлийн доройтлын биомаркерын түвшин генийн эмчилгээ хийсний дараа эрс буурсан байна.    

Үүнээс үзвэл, AMT-130 нь Хантингтоны өвчний явцыг удаашруулахад чиглэсэн анхны эмчилгээ, жинхэнэ хувьсгал гэж үзэж болохоор үйл явдал болно гэдгийг Э.Уайлд онцлон тэмдэглэлээ.  

Хантингтоны өвчин нь НТТ генийн мутацийн улмаас үүсдэг бөгөөд уг генийг 1993 онд илрүүлжээ. Энэхүү генийн эмгэгээс үүдэн хүний биед бий болдог хантингтин гэдэг хортой уураг нь хөдөлгөөн, сэтгэц, зан байдлыг хариуцдаг мэдрэлийн эсүүдийг гэмтээдэг ажээ. Өвчний анхны шинж тэмдгүүд 30-аас хойш насанд илэрч, өвчтөн 20 жилийн дараа нас бардаг  байна. АНУ болон Европт уг өвчнөөр 75 мянган хүн шаналж байгаа бол хэдэн зуун мянган хүн хантигтин уургийг тээж яваа гэж үздэг. 

Дэлхий дээр анх удаа дээрх генийн эмчилгээг нэвтрүүлэхийн тулд 10 жилийн турш судалгаа хийж буй uniQure компани Их Британийн мэдрэлийн эмч нартай хамтран ажиллаж байгаа юм. Учир нь, уг эмчилгээг хийхийн тулд тархинд маш нарийн мэс засал хийх шаардлагатай. AMT-130 эмийг өндөр тунгаар тархинд хийснээр мэдрэлийн эсүүд тусгай ДНХ-ийг байнга шингээн авдаг бөгөөд түүний генийн мэдээлэл дотор эсүүдэд хантингтины уураг ялгарах явцыг зогсоох “зааварчилгаа” байдаг ажээ.

Клиник туршилтад 29 хүн сайн дураараа оролцсон бөгөөд тэдний 17-д нь эмийг өндөр тунгаар, 12-т нь бага тунгаар тархинд шахаад 3 жилийн турш ажиглалт хийсэн байна. Хантингтоны өвчний явц өндөр тунгаар хэрэглэсэн өвчтөнүүдийн хувьд огт хэрэглээгүй өвчтөнүүдтэй харьцуулахад 75 хувиар удааширсан байна.

uniQure компанийн Эмчилгээ эрхэлсэн ерөнхий захирал Валид Аби-Сааб ярихдаа, манай компани энэ онд багтаан туршилтын үзүүлэлтүүдийг АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газарт /FDA/ илгээж, 2026 оны эхний улиралд эмчилгээг бүртгүүлэн зөвшөөрөл авахаар ажиллаж байна гэлээ. FDA-гийн зүгээс уг эмчилгээнд “Нөхөн сэргээх дэвшилтэт эмчилгээ”-ний стаусыг олгоод байгаа ажээ.

Клиник туршилтын үзүүлэлтүүдийг ирэх 10 дугаар сард болох Хантингтоны өвчний асуудлаарх их хурлаар хэлэлцэнэ.

Эх сурвалж: new-science.ru

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 2 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 3 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 5 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 8 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 13 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 29 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 34 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 50 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 2 цаг 7 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 2 цаг 11 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 13 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 2 цаг 14 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 2 цаг 15 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 2 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 2 цаг 20 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 2 цаг 20 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 16 цаг 40 мин Европын нисэх онгоцны буудлуудын ажилтнууд ажил хаяна 16 цаг 51 мин Луврын музей хаалттай хэвээр байна 16 цаг 56 мин Чуулганы санал хураалтыг ил тод болгох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 17 цаг 14 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top