x

Бангкокт зам нурж, дөрвөн эгнээ тасарчээ

Лхагва гарагт Тайландын нийслэл Бангкок хотын замын хэсэг нурж том нүх үүссэний улмаас замын хөдөлгөөн саатаж, дэд бүтэц эвдэрч сүйдэж, ойр орчмын хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. 

Бангкок хотын захирагч Чадчарт Ситтипунтийн мэдээлснээр, зам нурах үеэр хүний амь эрсдээгүй боловч гурван тээврийн хэрэгсэл эвдэрч сүйдсэн байна. Газар доогуурх галт тэрэгний буудлын барилгын ажлын улмаас зам нурсан гэж холбогдох албаныхан үзэж байгаа аж.

Зам нурах үеийн дүрс бичлэгээс үзэхэд, замын гадаргуу аажмаар доош нурж, цахилгааны хэд хэдэн шон булгарч, ус дамжуулах хоолойнууд эвдэрч байгаа нь харагдана. Улмаар нүх томорч, дөрвөн эгнээтэй зам бүхэлдээ тасрахад машинууд ухрах гэж оролдож байв. Нүхний нэг ирмэг цагдаагийн газрын барилга хүрч, газар доорх суурийг нь ил гаргасан байна.

Цагдаагийн газар болон бусад барилгаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ. Ойролцоох эмнэлгийн барилгын бүтцэд нөлөөлөөгүй гэж Бангкок хотын албаны хүмүүс мэдээлсэн боловч уг эмнэлэг амбулаторийн тусламж үйлчилгээгээ хоёр өдрийн турш түр зогсооно гэж мэдэгдсэн байна.

Эрх баригчид аливаа аюул ослоос урьдчилан сэргийлэх үүднээс тухайн бүсийн цахилгаан, усыг тасалжээ. Ч.Ситтипунтын хэлснээр, ширүүн бороо цаашид нөхцөл байдлыг улам хүндрүүлж болзошгүй тул холбогдох албаныхан нүхийг аль болох хурдан засахаар ажиллаж байгаа ажээ. Бангкокт борооны улирал ихэвчлэн 5-10 дугаар сар хүртэл үргэлжилдэг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 8 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 13 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 14 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 16 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 17 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 19 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 22 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 27 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 43 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 49 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 1 цаг 4 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 2 цаг 21 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 2 цаг 25 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 27 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 2 цаг 28 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 2 цаг 30 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 2 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 2 цаг 34 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 2 цаг 34 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 16 цаг 54 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top