x

Трампын The New York Times-д гаргасан $15 тэрбумын нэхэмжлэлийг шүүх буцаав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт The New York Times сонинд 15 тэрбум ам.долларын нэхэмжлэл гаргасан ч Флорида мужийн шүүх түүнийг буцаалаа гэж USA Today мэдээлэв.

Шүүхийн шийдвэрт дурдсанаар, Трампын гаргасан нэхэмжлэлд тодорхой гомдлын үндэслэл үгүйлэгдсэн гэж үзжээ. Гэсэн ч түүнийг шинэчилсэн хувилбараа 28 хоногийн дотор дахин ирүүлэх боломжтой гэж тогтоосон байна.

Трамп өргөдөлдөө The New York Times-ын редакцийн нийтлэлүүд болон Penguin Books хэвлэлийн газраас гаргасан “Аз жаргалтай бүтэлгүй нөхөр: Дональд Трамп хэрхэн эцгийн хөрөнгийг үрэн таран хийж, амжилтын илбийг бүтээсэн тухай” номыг дурдсан байв. Түүний мэдэгдсэнээр, эдгээр бүтээлүүд нь “гажуудсан, санаанаасаа зохиосон мэдээлэл агуулсан” гэжээ.

Анх 85 хуудастай байсан гомдлыг шүүгчийн шаардлагаар 40 хуудас болгон шинэчилсэн бөгөөд хариуцагчдаар хэд хэдэн сэтгүүлч, The New York Times сонин, Penguin Books нэрлэгдсэн байна. Харин The New York Times мэдэгдэл гаргахдаа “Трампын нэхэмжлэлд хууль зүйн үндэслэл үгүй, энэ нь хараат бус сэтгүүл зүйг айлгах оролдлого” гэж мэдэгджээ.

Трамп 2024 оноос хойш ABC News, CBS News, The Wall Street Journal, The New York Times зэрэг томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудад олон тэрбум ам.долларын нэхэмжлэл гаргасан. Энэ онд ABC News, CBS News-тай тохиролцож, түүний ирээдүйн Ерөнхийлөгчийн номын санд нийт 31 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсон билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 8 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 13 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого өсөж, 2 их наяд төгрөг болов 13 мин Бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсчээ 15 мин Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын XI бага хуралд оролцож байна 17 мин НИТХ-ын Ажлын албанд улсын архивын үзлэг явагдаж байна 18 мин Замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалж байна 22 мин Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна 26 мин Евразийн хэлэлцээр Монгол Улсыг хамгийн хямд тамхи хэрэглэгч болголоо 43 мин Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр сонсгол хийчих хэрэгтэй 48 мин С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” 1 цаг 4 мин ӨНӨӨДӨР: “Оны онцлох хүүхэд”-д шагнал гардуулна 2 цаг 21 мин Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барив 2 цаг 24 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 27 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд 2 цаг 27 мин Өргөдлийн байнгын хороо Бэрхийн уурхайн иргэдийн өргөдлийг хэлэлцэв 2 цаг 29 мин Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барилаа 2 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн 2 цаг 34 мин МҮХАҮТ татварын ачааллыг бууруулахыг уриалж мэдэгдэл гаргалаа 2 цаг 34 мин Г.Занданшатарт эрх мэдэл байна. Харин бодлого, мөнгө хоёр л алга 16 цаг 54 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав...
Top