x

Монголын хаднаас үнэт чулуу мэт цухуйсан үлэг гүрвэлийн нээлт

Монголын говьд орших хаднаас үнэт чулуу мэт цухуйж харагдсан олдвор шинжлэх ухаанд томоохон нээлт авчирлаа. Эрдэмтэд бөмбөгөр оройтой гавлаараа ялгардаг пахицефалозаврын хамгийн эртний чулуужсан ясны үлдэгдлийг илрүүлснээ Nature сэтгүүлд мэдээлжээ. 108–115 сая жилийн өмнөх Цэрдийн галавын үед амьдарч байсан энэ үлэг гүрвэл нь урьд өмнө шинжлэх ухаанд бүртгэгдээгүй төрөл зүйл бөгөөд судлаачид түүнийг “Zavacephale rinpoche” хэмээн нэрлэсэн байна. Нэршил нь төвдийн үндэс эсвэл гарлыг заадаг «zava», латин хэлний толгой гэсэн «cephal» үгнүүдийн нийлбэр үг болон гэгээнтнийг илэрхийлэх “үнэт эрдэнэ” гэсэн утгатай Ринбуучи гэсэн үгнүүдээс бүтжээ.

Олдворын илрэлт нь бөмбөгөр оройтой үлэг гүрвэлүүдийн үүсэл, тархалтын тооллыг ойролцоогоор арван таван сая жилээр урагшлуулж, энэ бүлгийн амьтдын хөгжлийн шинэ үеийг тодруулсан судалгааны ач холбогдолтой болжээ. Чулуужсан ясыг Шинжлэх ухааны академийн палеонтологич Ч.Цогтбаатарын удирдсан баг Дундговь аймгийн Баянжаргалан сумын Хүрэн дух хэмээх газраас илрүүлсэн бөгөөд толгой, бүхэл сүүл болон зарим дотоод эрхтний чулуужсан хэсгийг багтаасан, нийт ясны 54 хувийг бүрдүүлсэн бүтэн олдвор байв. Эрдэмтдийн тооцоолсноор тухайн амьтан амьддаа нэг метр орчим урттай, таван килограмм гаруй жинтэй байжээ.

Пахицефалозаврууд хоёр хөлтэй, өвсөн тэжээлтэн бөгөөд Цэрдийн галавын үед Ази, Хойд Америкт амьдарч байсан ч өнөө цагт маш бага судлагдсан тул “хамгийн нууцлаг” үлэг гүрвэлүүдийн нэгэнд тооцогддог. Өмнө нь зөвхөн бөмбөгөр гавлын хэсэг цөөн тоогоор олддог байсан бол энэ удаа бүтэн гавал болон үе мөчний яс хадгалагдан олдсон нь тэдний биеийн бүтэц, хөгжлийн талаар шинэ ойлголт өгөх боломжийг бий болгож байна. АНУ-ын Умард Каролинагийн их сургуулийн палеонтологич Линдси Занно “Энэ олдвор үнэхээр сэтгэгдэл төрүүлмээр, бидэнд бөмбөгөр гавлын үүсэл, хөгжлийг тайлах урьд өмнө байгаагүй боломж нээж өглөө” хэмээн онцолсон байна.

Пахицефалозаврын өвөрмөц гавлын яс ямар үүрэгтэй байсан талаар эрдэмтэд өнөөдрийг хүртэл маргалдсаар байгаа бөгөөд зарим нь өрсөлдөгчтэй мөргөлдөхөд хэрэглэгддэг гэж үздэг бол өөр хэсэг нь имж шиг хөлөөрөө зодолдон тэмцдэг байсан хэмээн таамагладаг. Шинээр илэрсэн Zavacephale rinpoche нь нас бие гүйцэхээсээ өмнө үхсэн байсныг ясны цагираг шинжилгээгээр тогтоосон бөгөөд энэ нь овгор гавал нь бэлгийн хөгжилтэй уялдсан болохыг харуулсан чухал баримт болжээ. Ийнхүү Монголын говийн хөрснөөс олдсон энэхүү үнэт олдвор нь пахицефалозаврын анатоми, биологийг судлахад шинэ эх сурвалж болж, үлэг гүрвэлийн ертөнцийн нууцыг тайлахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зөв орчуулж гаргамаар байх юм даа. Гадны байгууллагын мэдээллийн хазгай муруй орчуулж байхаар хэвлүүлсэн байгууллагаас нь ирээд мэдээлэл авсан бол арай дээр л байсан юм (66.181.161.112)
    Зочин
    2025 оны 09 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв 6 цаг 47 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ 9 цаг 35 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл 9 цаг 45 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ 9 цаг 50 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 23 цаг 25 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 23 цаг 38 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ Өчигдөр 19 цаг 25 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ Өчигдөр 19 цаг 01 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ Өчигдөр 18 цаг 07 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна Өчигдөр 11 цаг 38 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив Өчигдөр 11 цаг 33 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ Өчигдөр 11 цаг 24 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Өчигдөр 11 цаг 17 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Өчигдөр 09 цаг 38 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Өчигдөр 09 цаг 35 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Өчигдөр 09 цаг 31 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно Өчигдөр 09 цаг 27 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр 09 цаг 19 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү Өчигдөр 09 цаг 14 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно Өчигдөр 08 цаг 51 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Пакс Глобалика (Pax Globalica) 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар... Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ
Top