x

Мухартын голын ундарга элсэнд дарагдах аюул нүүрлэжээ

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөөс шалтгаалан Монгол орны олон гол, мөрний усны түвшин буурч байгаагийн тод жишээ нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Мухартын гол болж байна. Сүүлийн жилүүдэд тус газрыг зорин очсон аялагчид элсэн манхны оройгоос гулгаж, голын ундаргыг элсээр дарснаар урсац жилээс жилд хумигдаж, эх хэсэг нь нуралтад өртөж байна. Энэ байдал үргэлжилбэл Мухартын голын унаган экосистем алдагдах эрсдэлтэй тул Байгаль орчин, усны сайд тус голын ундаргыг хамгаалах, урсацыг нэмэгдүүлэх, тэжээгдэх тогтолцоог тогтоон барих чиглэлээр Усны газарт тодорхой ажил зохион байгуулах үүрэг өгчээ.

Мухартын гол нь Эрдэнэхайрхан сумын Алтан багийн нутагт, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км, аймгийн төвөөс 110 км зайд орших үзэсгэлэнт газар юм. Бор хярын элсний өмнө хэсгийн 450 метр өндөр элсэн манханаас эх авч, 8.2 км урссаны дараа элсэн манхан доогуур шурган алга болдог онцлогтой. Хөвөөгөөрөө бургас, гоньд, дэгд, улаалзгана, нохойн хошуу зэрэг ургамал ургаж, байгалийн өвөрмөц тогтоцыг бүрдүүлдэг.

Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа 2021-2024 онд хийсэн судалгаагаар Мухартын голын дунд хэсгийн усны түвшин 5 см-ээр, урсгалын хурд 0.2-0.4 м/с-ээр багассан нь тогтоогдсон байна. Мөн эх аван урсаж буй элсэн манхны өндөр 3.5 метрээр өөрчлөгдөж, манхны түрэлт дунджаар 5.2 метр урагшилсан нь онцгой анхаарал татах үзүүлэлт болжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 27 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 41 мин Кентаккид “UPS”-ийн ачааны онгоц осолдож, долоон хүн амиа алджээ 42 мин 40 настай К.Роналду зодог тайлах шийдвэрээ ил болголоо 43 мин О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх гэвэл үйл ажиллагааг нь зогсооно 2 цаг 14 мин Ц.Батбаатар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогдлоо 2 цаг 15 мин Консулын үйлчилгээний төлбөрийг картын системд шилжүүллээ 2 цаг 15 мин Хүүхэд төрүүлэх нь цөөрч, төрөлт 6.2 хувиар буурав 2 цаг 16 мин Зүүн Азийн супер лигт тэргүүлж буй “Хасын хүлэгүүд” “Эл Жи Сэйкерс”-тэй тоглоно 2 цаг 18 мин Английн хаан Чарльз Дэвид Бекхэмд “Хүлэг баатар” цол хүртээлээ 2 цаг 19 мин “Алтан цом”-ын хоёрдугаар тойргийн барилдаан энэ сарын 8, 9-нд Монгол бөхийн өргөөнд болно 2 цаг 21 мин УИХ-ын даргын томилгоо яасан бэ? 2 цаг 22 мин Монголын жүдочид Гранд Мастерсын ДАШТ-ий эхний өдөр таван хүрэл медаль хүртлээ 2 цаг 22 мин Нийслэлээс мал гаргах нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа 2 цаг 28 мин “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аян цахим донтолтоос сэргийлэх зорилготой 2 цаг 32 мин Дүүжин замын бүтээн байгуулалтын явц 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна 2 цаг 33 мин Т.Даваадалай: Үндэсний урлагийн их театрын байршил ундны усны эх үүсвэртэй давхцахгүй 2 цаг 34 мин Криптовалютын ханш унаснаар 473 мянган арилжаачны гүйлгээг хаажээ 2 цаг 36 мин “Оюу толгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээ үргэлжилж байна 2 цаг 37 мин БНХАУ-аас оруулж ирсэн “Евро-5” бензин маргааш нийслэлд бууна 2 цаг 41 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top