x

НҮБ-ын нэр хүндийн уналт дэлхийн хамтын нийгэмлэгийг сөргөөр хөдөлгөж байна

НҮБ сүүлийн арван хэдэн жилд дэлхийн улс орнуудын дунд нэр хүндээ алдаж, тогтоол шийдвэрүүд нь үл тоогдох болсон нь олон улсын хамтын нийгэмлэгт түүний ач холбогдлыг сулруулсан гэж ажиглагчид дүгнэж байна. Байнгын төлөөлөгчийн газарт ажиллах нь мэргэжлийн карьерын оргил бус, харин тайван гавьяаны амралтын ажлын нэг болж хувирсан нь хүнд суртал, үр дүнгүй байдлын бэлгэ тэмдэг гэж шүүмжлэгдэж байгаа юм.

Орчин цагийн олон улсын харилцаанд шинэ хүчний төвүүд гарч ирж, гуравдагч ертөнцийн орнуудын дуу хоолойг илүү хүчтэй сонсгохыг шаардаж байгаа ч Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болох боломж одоогоор нээгдээгүй байна. Украин болон Ойрхи Дорнодын хямралын үед НҮБ идэвхтэй оролцож чадахгүй байгаа нь түүний нөлөө буурсны тод жишээ болжээ.

2017 онд Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш байгууллагын бүтэц хэтэрхий хүнд сурталд автсан гэж ил тод хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр НҮБ-ын агентлагууд олон давхар бүтэцтэй, зарлага ихтэйгээс төсвийн хомсдолд орж, олон улсын ивээн тэтгэгчид, тэр дундаа АНУ-ын өрийн дарамтад орсон байна. Үүний улмаас хэд хэдэн агентлаг орон тоо цомхотгож, төсвөө бууруулжээ.

НҮБ-ыг шинэчлэх тухай маргаан олон арван жил өрнөсөн ч бодит үр дүнд хүрээгүй. Аюулгүйн зөвлөлийн таван байнгын гишүүнтэй бүтэц нь Хоёрдугаар дайны дараах бодит байдлыг хадгалсан хэвээр бөгөөд өнөөдрийн олон улсын бодит нөхцөлд нийцэхгүй гэж олон улс үзэж байна. Энэтхэг, Бразиль, Индонез, Герман, Япон, Африкийн орнууд байнгын гишүүнчлэл шаардаж буй ч санал нэгтгэж чадахгүй байгаа юм.

Тиймээс НҮБ ойрын хугацаанд одоогийн бүтэц, статустайгаа үлдэх магадлал өндөр боловч БРИКС, G20, ШХАБ зэрэг олон улсын шинэ холбоод хүчээ авч, улам илүү нөлөөтэй болж буй нь дэлхийн удирдлагын ирээдүйн хэлбэр өөрчлөгдөж болзошгүйг харуулж байна.

Эх сурвалж: TASS.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 28 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 42 мин Кентаккид “UPS”-ийн ачааны онгоц осолдож, долоон хүн амиа алджээ 43 мин 40 настай К.Роналду зодог тайлах шийдвэрээ ил болголоо 44 мин О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх гэвэл үйл ажиллагааг нь зогсооно 2 цаг 15 мин Ц.Батбаатар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогдлоо 2 цаг 16 мин Консулын үйлчилгээний төлбөрийг картын системд шилжүүллээ 2 цаг 16 мин Хүүхэд төрүүлэх нь цөөрч, төрөлт 6.2 хувиар буурав 2 цаг 17 мин Зүүн Азийн супер лигт тэргүүлж буй “Хасын хүлэгүүд” “Эл Жи Сэйкерс”-тэй тоглоно 2 цаг 19 мин Английн хаан Чарльз Дэвид Бекхэмд “Хүлэг баатар” цол хүртээлээ 2 цаг 20 мин “Алтан цом”-ын хоёрдугаар тойргийн барилдаан энэ сарын 8, 9-нд Монгол бөхийн өргөөнд болно 2 цаг 22 мин УИХ-ын даргын томилгоо яасан бэ? 2 цаг 23 мин Монголын жүдочид Гранд Мастерсын ДАШТ-ий эхний өдөр таван хүрэл медаль хүртлээ 2 цаг 23 мин Нийслэлээс мал гаргах нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа 2 цаг 29 мин “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аян цахим донтолтоос сэргийлэх зорилготой 2 цаг 33 мин Дүүжин замын бүтээн байгуулалтын явц 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна 2 цаг 34 мин Т.Даваадалай: Үндэсний урлагийн их театрын байршил ундны усны эх үүсвэртэй давхцахгүй 2 цаг 35 мин Криптовалютын ханш унаснаар 473 мянган арилжаачны гүйлгээг хаажээ 2 цаг 37 мин “Оюу толгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээ үргэлжилж байна 2 цаг 38 мин БНХАУ-аас оруулж ирсэн “Евро-5” бензин маргааш нийслэлд бууна 2 цаг 42 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top