Норвеги, Герман хоёр Америкийн MIM-104 Patriot зенитийн пуужингийн хоёр цогцолборыг пуужинтай нь хамт худалдан авч, Украинд нийлүүлэхээр болсон талаар Норвегийн засгийн газар мэдэгджээ.
“Герман, Норвеги хоёр Украин улс орноо хамгаалах тэмцэлд нь туслахын тулд нягт хамтран ажиллаж байна” хэмээн мэдэгдэлд онцолсон байна. Хамтын ажиллагааны хүрээнд хамгийн түрүүнд Германы армид байсан хоёр Patriot системийг энэ намар Украинд хүргэж, харин худалдан авсан шинэ хоёр төхөөрөмжийг Германы бундесвер ашиглахаар шилжүүлэн авах ажээ.
MIM-104 Patriot нь Америкийн дунд болон холын зайн агаарын довтолгооноос хамгаалах систем бөгөөд нисэх онгоц, баллистик пуужин зэрэгт эсрэг ажиллагаа явуулах өндөр хүчин чадалтай гэж үздэг.
Эх сурвалж: RG.ru.
Сэтгэгдэл (1)