x

Украин АНУ-аас 100 тэрбум долларын зэвсэг худалдан авахаар санал тавилаа

АНУ, Украин болон Европын удирдагчдын Вашингтонд хийсэн уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгч В.Зеленский шинэ санал дэвшүүлжээ. Түүний хэлснээр, хэрэв АНУ-аас Украинд аюулгүй байдлын баталгаа олговол Европын орнуудаас олгох санхүүжилтээр 100 тэрбум долларын зэвсэг АНУ-аас худалдан авахаар төлөвлөж байна. Энэ тухай “Файнэншл Таймс” сонин баримт бичгээс эш татан мэдээлсэн байна.

Мөн саналд Украины компаниудтай хамтран дрон үйлдвэрлэх 50 тэрбум долларын гэрээг багтаасан бөгөөд гэрээний дүнгийн яг хэдэн хувь нь худалдан авалт, хэд нь хөрөнгө оруулалт болохыг тодорхой заагаагүй байна. Гэсэн ч Украины тал хамгийн багадаа 10 нэгж “Пэтриот” агаарын довтолгооноос хамгаалах систем авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Уулзалтын үеэр АНУ-тай уялдуулан Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлыг мөн хэлэлцсэн байна. Зеленскийн мэдэгдсэнээр, ойрын 7-10 хоногт баталгааны баримт бичгийг боловсруулж бэлэн болгох төлөвтэй байгаа аж. Тус баталгаа нь гурван чиглэлд төвлөрөх бөгөөд тэдгээр нь Украин армийн зэвсэглэл, холбоотнуудын үүрэг, Украины цэргийн аж үйлдвэрийн хөгжил юм. Гэхдээ гадаадын цэргийг байрлуулах эсэх зэрэг нарийн асуудлыг хэлэлцэхэд эрт байгааг тэрээр онцолжээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Оросын Ерөнхийлөгч В.Путинтэй ярилцсаны дараа Путин, Зеленский нарын уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэл эхэлжээ. Үүнийг хэрэгжүүлэх ажлыг дэд ерөнхийлөгч Жеймс Дэвид Вэнс, төрийн нарийн бичгийн дарга М.Рубио, тусгай элч С.Уиткофф нарт даалгасан байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Милан дахь Олимпын нээлтийн ёслолд Мэрайя Кэри үзүүлбэр үзүүлнэ 46 мин Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 49 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 51 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 53 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 54 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 57 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 1 цаг 0 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 1 цаг 16 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 1 цаг 18 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 1 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 25 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 51 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 52 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 53 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 57 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 59 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 17 цаг 0 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 17 цаг 1 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 17 цаг 3 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 19 цаг 13 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top