x

Путин, Трамп хоёр Украины асуудлаар ярилцаж, дэвшил гаргаснаа мэдэгдэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар наймдугаар сарын 16-нд Аляскийн Анкориж хотод уулзаж, Украинд энх тайван тогтоох боломжийн талаар ярилцжээ. Элмендорф-Ричардсон цэргийн баазад болсон уулзалт бараг гурван цаг үргэлжилсэн нь тэдний өмнөх уулзалтуудаас хамгийн урт хугацааны ярилцлага байлаа.

Путин хэлэхдээ хоёр талын яриа бүтээлч, харилцан хүндэтгэлтэй нөхцөлд болж, Украин дахь сөргөлдөөнийг зогсоох чиглэлд тодорхой ойртсон гэдгийг онцолсон байна. Мөн Украины аюулгүй байдлыг хангах талаар ч хэлэлцсэнээ дурдав. Харин Трамп уулзалтыг “10 онооны үнэлгээгээр арав” гэж нэрлэж, хоёр орны харилцаанд мэдэгдэхүйц дэвшил гарлаа гэв.

Талууд Орос-Америкийн харилцааг хэвийн болгох, хориг арга хэмжээг зөөлрүүлэх, Арктикт хамтран ажиллах болон шууд нислэгийг сэргээх асуудлыг ч хөндсөн байна. Хэдийгээр тодорхой гэрээ хэлэлцээр байгуулж амжаагүй ч цаашид дээд түвшний уулзалтууд үргэлжлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Путин Трампыг Москвад айлчлахыг урьсан байна.

Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уулзалтыг янз бүрээр үнэлжээ. Зарим нь Путины ялалт гэж дүгнэсэн бол нөгөө хэсэг нь тодорхой “эвлэрэл”, “гал зогсоох” гэсэн үгс сонсогдоогүйг онцлов. Гэсэн ч хоёр орны лидерүүд Украинд энх тайван тогтоох сонирхлоо илэрхийлсэн нь өөрөө чухал дохио гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: Izvestia, РИА Новости, REUTERS, Politico, The New York Times

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Милан дахь Олимпын нээлтийн ёслолд Мэрайя Кэри үзүүлбэр үзүүлнэ 46 мин Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 49 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 51 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 53 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 54 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 57 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 59 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 1 цаг 16 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 1 цаг 18 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 1 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 25 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 51 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 52 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 53 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 57 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 59 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 17 цаг 0 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 17 цаг 1 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 17 цаг 3 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 19 цаг 13 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top