x

Хиндуудын бурхны мөргөл үйлддэг тосгонд үерийн улмаас 46 хүн амиа алджээ

Энэтхэгийн хойд хэсэгт орших Киштвары дүүргийн Чосити хэмээх алслагдсан тосгонд болсон үерийн улмаас 46 хүн амь үрэгдсэн байна. Тус тосгон нь Гималайн алдарт сүм рүү очдог мөргөлчдийн замд оршдог бөгөөд үерийн улмаас олон автомашин урссан, аврах ажиллагаа үргэлжилж байгаа тухай цахим сүлжээнд дүрс бичлэгүүд таржээ.

Үерийг гэнэтийн аадар борооноос үүссэн гэж албаныхан мэдэгдэж, Жамму ба Кашмирээс сонгогдсон Холбооны сайд Житендра Сингх үүнийг “асар их хэмжээний” үер гэж тодорхойлсон бөгөөд аврах багууд газар дээр очиход хүндрэлтэй байна гэж хэлэв. Зам усанд автаж, нисдэг тэрэг нисгэхэд аюултай нөхцөл байдалтай байгаа тул тусламжийн ажиллагаа хүнд байгаа юм.

Ойрын Атхоли тосгоны нэг оршин суугч AFP агентлагт хэлэхдээ "хорь орчим цогцос орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн байна" гэжээ. Мөргөлчдийг хооллох томоохон олон нийтийн гал тогоо үерийн улмаас бүрэн эвдэрсэн байна.

Тус бүсийн Ерөнхий сайд Омар Абдулла энэ ослыг “гай гамшиг” гэж нэрлэн, Энэтхэгийн тусгаар тогтнолын өдрийн баярын зарим соёлын арга хэмжээг цуцалжээ. Тэрбээр “мэдээлэл удааширч байгаа ч бүх боломжит нөөц ашиглан аврах ажиллагааг зохион байгуулж байна” гэв.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди “хэрэгтэй хүмүүст бүх боломжит тусламжийг үзүүлнэ” гэж амласан байна.

Хойд Энэтхэгийн бүс нутагт сүүлийн өдрүүдэд хүчтэй бороо орж, хэд хэдэн газарт үерийн аюул нүүрлэж байгаа бөгөөд өмнөх долоо хоногт Уттаракханд мужийн Дархали тосгон үерийн улмаас хагас нь усанд автсан бөгөөд 66 хүн сураггүй алга болсон билээ.

Эх сурвалж: BBC News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Милан дахь Олимпын нээлтийн ёслолд Мэрайя Кэри үзүүлбэр үзүүлнэ 45 мин Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 48 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 49 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 52 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 53 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 55 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 58 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 1 цаг 15 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 1 цаг 17 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 1 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 24 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 50 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 51 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 51 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 56 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 57 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 58 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 17 цаг 0 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 17 цаг 1 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 19 цаг 12 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top