x

Трамп: Путинтэй хийх уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийх уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр өчигдөр Fox News Radio-гийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ хөтлөгч Брайан Килмидтэй ярилцаж, ийнхүү байр сууриа илэрхийлжээ.

“Путин хэлэлцээр байгуулна гэж найдаж байна, гэхдээ уулзалт амжилтгүй болох магадлал 25 хувьтай” хэмээн Ерөнхийлөгч Трамп хэлсэн байна.

Түүний хэлснээр, уг уулзалт нь цаашдын хэлэлцээрүүдийн суурь болох чухал алхам бөгөөд хоёр дахь уулзалтыг хийх нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байна. Тэрбээр “хил, нутаг дэвсгэр болон бусад асуудлаар буулт хийх боломжийг хэлэлцэнэ” хэмээгээд, Владимир Путин болон Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нартай уулзах гурван боломжит байршлыг судалж буйгаа ч дурджээ.

“Уулзалт хэрхэн өрнөхөөс хамаарч, би Зеленскийтэй утсаар ярьж уулзалт хийх газарт урьж магадгүй. Хэлэлцээр хийх эсэх нь Путин, Зеленский хоёрын шийдвэрээс хамаарна. Би хэлэлцээг удирдахгүй, зөвхөн боломжийг олгоно” гэж Трамп онцолсон байна.

Трамп, Путин нар Оросын арми Украинд халдан довтолсноос хойш анх удаа уулзахаар төлөвлөж байгаа бөгөөд уулзалт АНУ-ын Аляска мужийн Анкориж хотын Элмендорф-Ричардсон цэргийн баазад болох аж. ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, хоёр улсын төрийн тэргүүн нарын ганцаарчилсан уулзалт орон нутгийн цагаар 11:30-д (Москвагийн цагаар 21:30) орчуулагч нарын оролцоотой явагдана. Удалгүй хоёр талын төлөөлөгчдийн өргөтгөсөн уулзалт болж, өглөөний цай хамтдаа зооглохоор төлөвлөгджээ.

Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд:

  • Гадаад харилцааны сайд Сергей Лавров

  • Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов

  • Сангийн сайд Антон Силуанов

  • Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев (гадаад орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан) нар багтаж байна.

Уулзалтын дараа хоёр ерөнхийлөгч хамтарсан хэвлэлийн хурал хийхээр төлөвлөжээ.

Тус дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь “Украинд үүссэн нөхцөл байдлыг зохицуулах” асуудал байх бөгөөд үүний хүрээнд энэ сарын 6-нд Москвад болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткоффын уулзалтын үр дүнг харгалзан үзэх аж.

Мөн уулзалтын үеэр энх тайван, аюулгүй байдал, хоёр талын хамтын ажиллагаа, ялангуяа худалдаа, эдийн засгийн салбар дахь хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн талаар Ушаков мэдээлсэн байна.

Эх сурвалж: Fox News Radio, Кремлийн хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Милан дахь Олимпын нээлтийн ёслолд Мэрайя Кэри үзүүлбэр үзүүлнэ 45 мин Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 48 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 49 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 52 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 53 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 55 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 58 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 1 цаг 15 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 1 цаг 17 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 1 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 24 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 50 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 51 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 51 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 56 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 57 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 58 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 17 цаг 0 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 17 цаг 1 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 19 цаг 12 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top