x

Хүн дүрст роботуудын спортын эхний их наадам Бээжинд эхэлж, ухаалаг технологийн ахиц дэвшлийг танилцуулж байна

Хүн дүрст роботуудын дэлхийн анхны спортын наадам БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо пүрэв гарагт эхэлж, ухаалаг шийдвэр гаргах болон хамтран ажиллах чадвар зэрэгт гарсан шинэ ололт амжилтыг олон нийтэд танилцуулж байна.

Тус наадамд АНУ, Герман, Итали зэрэг 16 орны 280 баг оролцож, баасан гарагаас ням гараг хүртэл Үндэсний тэшүүрийн зууван талбайд өрсөлдөнө. Тэмцээний хөтөлбөрт гүйлт, уртын харайлт, чөлөөт дасгал, хөл бөмбөг зэрэг спортын нийт 26 төрөл багтжээ.

Үүнээс гадна оролцогч роботуудад дараах ур чадварын даалгаврууд өгөгдөнө:

  • Бараа материал зөөх

  • Эм ангилах

  • Цэвэрлэгээ хийх

  • Янз бүрийн нөхцөлд асуудал шийдэх

Бээжин хотын Эдийн засаг, мэдээллийн технологийн товчооны дарга Ли Ечуан “Энэхүү арга хэмжээ нь хүн дүрст роботуудын хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг шалгах, бодит хэрэглээнд нэвтрүүлэхэд спортын өрсөлдөөний арга хэлбэрийг ашиглаж буйгаараа онцлог” хэмээн онцолжээ.

Бээжингийн засаг захиргааны зөвлөх Ли Жики “Бид хүн дүрст роботуудыг лабораториос үйлдвэр, эмнэлэг, гэр ахуй зэрэг бодит орчинд илүү өргөнөөр ашиглах боломжийг хангахыг зорьж байна. Энэ бол роботуудыг үйлдвэрлэлийн шатанд оруулах чухал алхам” гэж мэдэгдэв.

Тус спортын наадам нь 2025 оны наймдугаар сарын 8-нд эхэлсэн “Роботуудыг илүү ухаалаг болгох нь” сэдэвт Дэлхийн роботын бага хурлын дараа зохион байгуулагдаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Милан дахь Олимпын нээлтийн ёслолд Мэрайя Кэри үзүүлбэр үзүүлнэ 45 мин Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 48 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 49 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 52 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 53 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 56 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 58 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 1 цаг 15 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 1 цаг 17 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 1 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 24 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 50 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 51 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 52 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 56 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 57 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 59 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 17 цаг 0 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 17 цаг 1 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 19 цаг 12 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top