x

XVIII-XX зууны үеийн ховор эд, өлгийн зүйлсийг багтаасан үзэсгэлэн дэлгэгдлээ

Чингис хаан Үндэсний музейн есөн давхрын түр үзэсгэлэнгийн танхимд “Их шүтээн Эзэн Чингис хаан” тусгай үзэсгэлэн өнөөдөр (2025.08.08 )нээлтээ хийлээ.  Их Монгол Улсыг байгуулагч, Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Эзэн Богд Чингис хааныг бурханчлан шүтэж, тусгайлан тахил, сан үйлддэг байсан тухай өгүүлэх хангал тахилын эд, эдлэлийн зураг болон судар бичгийг дэлгэн урьд өмнө олны хүртээл болж байгаагүй ховор үзмэрүүдийг дэлгэж, үзэгчдийн хүртээл болголоо.

Чингис хаан Үндэсний музей, Талын язгууртан сан, Чингис хааны өв, соёлын хүрээлэн хамтран дэлгэж буй тус үзэсгэлэнд Чингис хаан Үндэсний музейн 28 дэсийн үзмэр болон Б.Амарсанаагийн хувийн цуглуулгад хадгалагдаж буй 29 ширхэг XVIII-XX зуунд бүтээгдсэн эд өлгийн зүйлс багтжээ.

Монголчуудын дунд Чингис хааныг хамаг бурхдын хүч чадлын мөн чанар болсон Очирваань хувилгаан хэмээн үзэж, ойлгох ёс өргөн дэлгэрсэн нь өнөө ч хэвээр буй. Дайны тэнгэр (Далха) тэргүүтэн өөр бусад тэнгэр сахиусыг Чингис хаан хэмээн сэтгэж, хааныгаа бурханчлан шүтэх ёс уламжлалын үүднээс дүрийг нь бурханчлан бүтээх, тусгайлан ариутгал (сан) хийгээд, тахил өргөх тэргүүтэн зан үйл үүссэн аж.

Нээлтийн үеэр шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан “Монголын түүх соёлын үнэт зүйлсийг хил давуулсан үзмэрүүд их байдаг Манай залуучууд эх түүхээ сэргээж амилуулах талаасаа Чингис хааны дүр төрхийг харуулсан цуглуулгаар баяжуулж зүрх сэтгэлээ зориулж байгаа нь эх оронч үзлийн илрэл юм. Чингис хаан Үндэсний музейгээс судалгаан дээр үндэслэж, өөрсдийн үзмэрүүдээ нэмж баяжуулсан тусгай үзэсгэлэнгүүдийг тогтмол гаргасаар байгаад талархаж буйгаа илэрхийлье” гэлээ.

“Их шүтээн Эзэн Чингис хаан” үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Академич Т.Дорж , ССАЖЗЯ-ны ТНБД-ын түр орлон гүйцэтгэгч Б.Даваацэрэн, МУ-ын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Чингис хаан Үндэсний музейн Судалгаа, сан хөмрөгийн төвийн эрхлэгч Г.Бямбарагчаа, МУИС-ийн антропологи,археологийн тэнхмийн багш, доктор Ж.Лхагвадэмчиг болон бусад албаны төлөөлөл оролцсон бөгөөд, тусгай үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаад дэлгэгдэж, үзэгчдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Тус үзэсгэлэнгийн онцлох үзмэр болох “Дайны тэнгэрийн дүрээр залрах чингис хааны шүтээн хөрөг”-ийг гэгээн гэрэлт нарны доор, огторгуйгаас товолзсон их утаан дунд, аливаа эрдэнэсийн эмээл, хазаар, хөмөлдрөг хударгаар чимсэн цагаан морь хөлөглөсөн, бат чийрэг дуулга, эрдэнэсийн их хуяг, асар үзэсгэлэнтэй гутал сэлт өмсгөлийг асаажулаан, хөхийг намируулсан молцогт жадыг зүүн мөрөн тушаа нь агсуулан, гурван үет ташуурыг баруун мутартаа болгоож, хүчит жигүүртнийг тэргүүн дээрээ нисгэж, цагаан арсланг баруун эгэмдээ, эрээн барсыг зүүн эгэмдээ дүүлүүлж, хар нохой, хар өтгийг урд хойноо гүйлгэн сүр жавхлантай бөгөөд эрх хүч ихт дүртэйгээр буун айсуйгаар дүрсэлсэн байна.

Зурагт дүрслэгдсэн зан үйлийн утга, агуулга нь тахил үйлдэх төгс эд эдлэлүүдийг нэг бүрчлэн бэлтгээд, ариун үнэрт, арц хүжсийн утаа баагиулж,яруу эгшиглэнт заллагын үг дуудан, урин залж ирүүлээд, сүлд тэнгэр, нөхөд сэлтийг ханган баясгаад, адислал соёрхлыг нь хүртэж, ахуй үесийн аливаа заслыг бүтээгээд, хий биеэрээ нэгэн хамт байхыг бэлгэджээ.

Монголын Их Юань Улсын үед (1272–1368) улсын багш Пагва лам Лодойжалцан (1235–1280) бээр “Мэдэгдэхүүн машид тодруулсан шастир” зохиолдоо түмэн улсыг байлдан дагуулсан Эзэн Чингис хааныг “Хүрдэн эргүүлэгч Чакравартин хаан” хэмээн нэрийдсэн байдаг. XVII-XVIII зууны үеийн монголын түүхийн сурвалж бичгүүд эртний Энэтхэгийн хамгийн анхны Махасамади (Олноо өргөмжлөгдсөн) хааны домгоор эхэлж, залгаад эртний энэтхэг, төвөдийн номт хаадын тухай өгүүлээд, Чингис хаан тэргүүтэн монголын хаадтай ном хийгээд төрөл дарааллын хэлхээсээр холбон бичдэг уламжлал тогтжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв 6 цаг 47 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ 9 цаг 35 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл 9 цаг 45 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ 9 цаг 50 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 23 цаг 25 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 23 цаг 38 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ Өчигдөр 19 цаг 25 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ Өчигдөр 19 цаг 01 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ Өчигдөр 18 цаг 07 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна Өчигдөр 11 цаг 38 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив Өчигдөр 11 цаг 33 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ Өчигдөр 11 цаг 24 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Өчигдөр 11 цаг 17 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Өчигдөр 09 цаг 38 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Өчигдөр 09 цаг 35 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Өчигдөр 09 цаг 31 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно Өчигдөр 09 цаг 27 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр 09 цаг 19 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү Өчигдөр 09 цаг 14 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно Өчигдөр 08 цаг 51 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Пакс Глобалика (Pax Globalica) 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар... Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ
Top