Өнөөдөр 20:00 цаг хүртэл ихэнх нутгаар багавтар үүлтэй байна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх гол орчмоор бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй.
Салхины хувьд, нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр хүрнэ. Харин нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүсэх магадлалтай.
Агаарын хэм:
- Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр: +18-аас +23 градус дулаан.
- Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр: +27-оос +32 градус дулаан.
- Бусад нутгаар: +22-оос +27 градус дулаан.
Цаг уур, орчны шинжилгээний газраас нутгийн баруун хагаст +30 градусыг давж халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.