Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Зургаадугаар сарын 11-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг бүс болон Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 11-ний 08:00–20:00 цагийн хооронд ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орох төлөвтэй байна. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5–10 метр байх бөгөөд борооны өмнө түр зуур ширүүсэх магадлалтай.
Агаарын температур:
-
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр: 11–16 хэм
-
Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар: 28–33 хэм
-
Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр: 21–26 хэм
-
Бусад нутгаар: 16–21 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчимд: Үүлэрхэг, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5–10 метр, 17–19 хэм дулаан байна.
Багануур орчимд: Үүлэрхэг, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6–11 метр, 17–19 хэм.
Тэрэлж орчимд: Үүлэрхэг, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5–10 метр, 16–18 хэм дулаан байна.
Зургаадугаар сарын 12–16-ны өдрийн урьдчилсан төлөв:
-
12-нд нутгийн зарим газраар,
-
13-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төвийн ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын зарим хэсгээр,
-
14-нд зүүн хагас нутгаар,
-
15-нд зүүн өмнөд нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх нутгаар секундэд 5–10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Температурын хувьд:
-
Уулархаг нутгаар шөнөдөө 1–6 хэм, өдөртөө 11–16 хэм,
-
Говийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11–16 хэм, өдөртөө 25–30 хэм,
-
Зүүн өмнөд говьд шөнөдөө 8–13 хэм, өдөртөө 19–24 хэм,
-
Бусад нутгаар шөнөдөө 5–10 хэм, өдөртөө 15–20 хэм дулаан байна.
Зургаадугаар сарын 15-наас нутгийн баруун хэсгээр цаг агаар дулаарах төлөвтэй байна.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар