x

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан

20-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-23-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр бороо орно.

2025 оны 05-р сарын 19-ний 20 цагаас 2025 оны 05-р сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолой, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнодын тал нутгаар 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 10-15 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Сэлэнгэ, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

2025 оны 05-р сарын 21-нээс 05-р сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 21-нд баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи, 21-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 2026-11-08 И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 2026-11-08 "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 2026-11-08 Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 2026-11-08 Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 2026-11-08 Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 2026-11-08
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа
Top