x

Нобелийн хороо Японд цөмийн зэвсгийг хураах сэдвээр арга хэмжээ зохион байгуулна

Норвегийн Нобелийн хороо Япон улсад ирэх долоодугаар сард цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх асуудлаар олон улсын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгааг NHK телевиз мэдээллээ. Энэ арга хэмжээ нь өнгөрсөн онд Нобелийн Энх тайвны шагналыг хүртсэн “Nihon Hidankyo” байгууллагын үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулагдахаар төлөвлөгджээ. Тус байгууллага нь Хирошима, Нагасаки хотуудад хаясан атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийг төлөөлдөг юм.

Нобелийн хорооны мэдээлснээр уг арга хэмжээг Токио хотод долоодугаар сарын сүүлчээр зохион байгуулж, цөмийн зэвсгийг бууруулах, дэлхий нийтээр энх тайвныг сахин хамгаалах чиглэлээр хэлэлцэх аж. Мөн Нобелийн хорооны дарга Йорген Фриднес Хирошима, Нагасаки хотод албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байгаа бөгөөд өмнө нь Нобелийн хорооны дарга нар Япон улсад албан ёсны айлчлал хийж байгаагүй тул Й.Фриднес анхны хүндэт зочин болох юм.

Йорген Фриднес өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон Нобелийн Энх тайвны шагнал гардуулах ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг цогцлоох үйл хэрэг хэчнээн урт, хэцүү байхаас үл хамааран бид “Nihon Hidankyo”-гоос суралцах ёстой. Бид хэзээ ч бууж өгөх ёсгүй” хэмээн онцолсон нь энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулах гол үндэслэл болж байна.

Түүхэн талаасаа чухал ач холбогдолтой энэ үйл ажиллагаа нь Хирошима, Нагасаки хотууд атомын бөмбөгдөлтөнд өртсөний 80 жилийн ойтой давхцаж байгаа бөгөөд Нобелийн хороо дэлхий нийтийг цөмийн зэвсэггүй болох үйл явцыг түргэсгэхэд анхаарлаа төвлөрүүлж буйг илэрхийлж байна.

Эх сурвалж: NHK

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв 7 цаг 47 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ 10 цаг 35 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл 10 цаг 45 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ 10 цаг 49 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ Өчигдөр 20 цаг 13 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй Өчигдөр 20 цаг 00 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ Өчигдөр 19 цаг 25 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ Өчигдөр 19 цаг 01 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ Өчигдөр 18 цаг 07 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна Өчигдөр 11 цаг 38 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив Өчигдөр 11 цаг 33 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ Өчигдөр 11 цаг 24 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Өчигдөр 11 цаг 17 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Өчигдөр 09 цаг 38 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Өчигдөр 09 цаг 35 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Өчигдөр 09 цаг 31 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно Өчигдөр 09 цаг 27 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр 09 цаг 19 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү Өчигдөр 09 цаг 14 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно Өчигдөр 08 цаг 51 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Пакс Глобалика (Pax Globalica) 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар... Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ
Top