x

Орос, Америк хоёр Абу-Дабид хоригдол солилцжээ

Оросын болон Америкийн эрх баригчид 2025 оны дөрөвдүгээр сарын эхээр Арабын Нэгдсэн Эмирт Улсын нийслэл Абу-Даби хотноо хоригдол солилцсон талаар “The Wall Street Journal” сонин АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклиффийн мэдээллээс эш татан мэдээлжээ.

Хоригдол солилцооны хүрээнд Оросын тал АНУ-ын иргэн, давхар иргэншилтэй Ксения Карелинаг сулласан бол Америкийн тал ОХУ-ын иргэн Артур Петровыг чөлөөлсөн байна. К.Карелинаг 2024 оны наймдугаар сард Оросын шүүхээс эх орноосоо урвасан хэргээр 12 жил хорих ял оноосон юм. Түүнийг Украины Зэвсэгт хүчинд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн, мөн Украиныг дэмжсэн жагсаалд оролцсон гэх үндэслэлээр буруутгасан. ОХУ-ын Аюулгүй байдлын албанаас түүний гар утаснаас “Razom for Ukraine” сан руу 51.8 ам.доллар шилжүүлсэн баримтыг олсон гэж мэдээлсэн байдаг.

Харин АНУ-ын тал Карелинаг буруутгаж буйг "хилс хэрэг" хэмээн үзэж, суллуулахын төлөө Ерөнхийлөгч Дональд Трамп биечлэн хөөцөлдсөн хэмээн Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдэгджээ. Тэрбээр “Карелина гэртээ харих замдаа явж байна. АНУ иргэдээ хамгаалахад үргэлж анхаарсаар байх болно” хэмээн мэдэгдсэн байна.

Нөгөө талд, Орос, Герман улсын давхар иргэншилтэй Артур Петровыг 2023 онд Кипрт баривчилж, 2024 оны наймдугаар сард АНУ-д шилжүүлжээ. Түүнийг АНУ-ын хориг арга хэмжээг зөрчин, Оросын батлан хамгаалахын салбарт зориулан электрон төхөөрөмж хууль бусаар нийлүүлсэн хэрэгт буруутгасан байна. Тодруулбал, 2022 оны хоёрдугаар сараас 2023 оны наймдугаар сарын хооронд гуравдагч оронд бүртгэлтэй хуурамч компаниудын тусламжтайгаар өндөр технологийн тоног төхөөрөмжийг "Электроком ВПК" компанид хүргэсэн гэж АНУ-ын Хууль зүйн яам мэдээлжээ.

Энэхүү хоригдол солилцоо нь хоёр талын гадаад харилцаанд тодорхой хэмжээний уян хатан байдлыг харуулж байгаа бөгөөд цаашид ижил төстэй хэлэлцээрүүд үргэлжилж болзошгүйг зарим эх сурвалж онцолж байна.

Эх сурвалж: DW, The Wall Street Journal

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (197.211.63.144)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2025 оны 04 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Милан дахь Олимпын нээлтийн ёслолд Мэрайя Кэри үзүүлбэр үзүүлнэ 22 мин Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 25 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 26 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 29 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 30 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 32 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 35 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 52 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 54 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 1 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 1 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 27 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 28 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 28 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 33 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 34 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 35 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 16 цаг 37 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 16 цаг 38 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 18 цаг 49 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top