x

Доминиканд аврах ажиллагаа дуусчээ

Доминиканы Бүгд Найрамдах Улсын нийслэл Санто-Доминго хотын шөнийн цэнгээний газрын дээвэр нурсны улмаас 184 хүн амиа алдсан тухай эрх баригчид лхагва гаригийн орой мэдээлсэн.

Онцгой байдлын албаныхан аврах ажиллагааг дуусгаж, цогцсуудыг олж гаргах ажиллагаанд шилжиж байна. Санто-Доминго дахь “Jet Set” клубт уг эмгэнэлт явдал болсон бөгөөд хохирогчдын ар гэрийнхэн ослын газарт хоёр хоногийн турш цугларчээ.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Хомеро Фигуэроа "ойрын хэдэн цагт эрэн хайх, аврах үе шатнаас цогцсуудыг олж гаргах үе шатанд шилжинэ" гэв. Амьд үлдсэн хүмүүсийг аврахын тулд бүх боломж бололцоог шавхсаны дараа дээрх мэдэгдлийг хийжээ.

Мягмар гаригийн үдээс хойш аврагчид амьд үлдсэн хүнийг олоогүй байна. Аврах албаны нийт 300 гаруй алба хаагч нурангийг үнэрч нохойнуудын тусламжтайгаар хоёр өдрийн турш самнажээ. Тэдэнд Пуэрто-Рико, Израилын гал сөнөөгчид тусалж байна. Одоогоор амиа алдсан 54 хүнийг хэн болохыг нь тогтоожээ.

Осол гарах үед клубт 500-1000 хүн байсан гэж орон нутгийн хэвлэлүүд анх мэдээлж байлаа. Албан ёсны мэдээллээр, 200 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Мягмар гаригт “Jet Set” клуб Доминиканы түүхэн дэх хамгийн аймшигтай ослыг мөрдөн шалгахад эрх баригчидтай хамтран ажиллаж байгаагаа мэдэгджээ.

Дээвэр нурсан шалтгааныг тогтооход эрт байна гэж хууль сахиулагчид үзэж байна. Тэд цогцсуудыг гаргах ажиллагаа дууссаны дараа мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөжээ. Лхагва гаригийн өглөө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Мөн хөрш зэргэлдээх Хаити улсын Ерөнхий сайд Аликс Дидье Филс-Айме X хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлсэн байна. Ромын пап Францис мөн эмгэнэл илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Милан дахь Олимпын нээлтийн ёслолд Мэрайя Кэри үзүүлбэр үзүүлнэ 23 мин Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 25 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 27 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 30 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 31 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 33 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 36 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 53 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 54 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 1 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 2 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 28 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 28 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 29 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 34 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 35 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 36 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 16 цаг 37 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 16 цаг 39 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 18 цаг 49 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top