x

Доминиканд амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ

Доминиканы нийслэл Санто-Доминго хотын шөнийн клубийн дээвэр нурсны улмаас 124 хүн амиа алдаж, 150 гаруй хүн гэмтэж бэртжээ. Аврагчид амьд үлдсэн хүмүүсийг олоход 24-36 цагийн хугацаа үлдээд байна гэж аврах албаны дарга Хуан Мануэль Мендес мэдээлсэн байна. 

Хохирогчдын дунд 51 настай алдарт бейсболчин Октавио Дотель байжээ. Аврагчид түүнийг нуранги доороос гаргасан боловч эмнэлэгт хүргэх замд нас барсан байна.

Доминиканы Ерөнхийлөгч Луис Абинадер ослын газарт очиж, амиа алдсан хүмүүсийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлжээ. 

Санто-Доминго хотын "Jet Set" шөнийн клубийн дээвэр дөрөвдүгээр сарын 8-ны мягмар гаригийн шөнө нэрт меренге дуучин Рубби Перезийн тоглолтын үеэр гэнэт нурсан байна. Дээвэр нурах үед шөнийн клубт мянга орчим хүн байсан байж магадгүй гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй гэж аврах албаны дарга мэдэгдсэн байна. Нуранги дор олон хохирогч байсаар байгаа бөгөөд тэднийг аварч чадна гэж найдаж байгаагаа тэрбээр илэрхийлжээ. Эрэн хайх, аврах ажиллагаанд 400 орчим аврагч оролцож байна. 

“Jet Set” бол Санто-Доминго дахь алдартай шөнийн клуб бөгөөд даваа гаргийн үдэш бүр урлагийн тоглолтуудыг зохион байгуулдаг аж. Рубби Перезийн тоглолтод тус улсын улстөрчид, тамирчид болон бусад нэр хүндтэй хүмүүс хүрэлцэн ирсэн байв. Хохирогчдын дунд Монте-Кристи мужийн захирагч Нельси Круз байсан бөгөөд тэрбээр эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ. 

Доминиканы Бүгд Найрамдах Улс бол жуулчдыг хамгийн их татдаг Карибын тэнгисийн орнуудын нэг юм. Тус улсын эрх баригчдын мэдээлснээр, өнгөрсөн онд 11 сая орчим жуулчин иржээ.

Эх сурвалж: ВВС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Монголд ажиллаж байна Уржигдар 14 цаг 20 мин Хэлэлцээний үр дүнд шинжлэх ухаан, технологи, сансар судлалын хөгжлийг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 14 мин Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ Уржигдар 12 цаг 21 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа Уржигдар 12 цаг 15 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана Уржигдар 12 цаг 02 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ Уржигдар 11 цаг 09 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна Уржигдар 10 цаг 50 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Уржигдар 10 цаг 42 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 2025-09-05 Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 2025-09-05 Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 2025-09-05 Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 2025-09-05 Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 2025-09-05 Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 2025-09-05 Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 2025-09-05 Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 2025-09-05 Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 2025-09-05 Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 2025-09-05 Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 2025-09-05 АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 2025-09-05
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top