x

Д.Трамп, В.Зеленский нар утсаар ярьж, дайныг зогсоох талаар хэлэлцэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар лхагва гарагт утсаар ярьж, дайныг зогсоох чиглэлд хамтран ажиллахаар тохиролцжээ. Цагаан ордон уг яриаг “гайхалтай” гэж тодорхойлов.

Хоёр удирдагчийн нэг цагийн ярианы үеэр В.Зеленский АНУ-аас үзүүлж буй тусламжид талархаж, ойрын өдрүүдэд Саудын Арабад хоёр талын төлөөлөгчдийн уулзалт хийхээр болсон байна. Тэрбээр мөн агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт тусламж хүссэн бөгөөд Д.Трамп Европ дахь цэргийн хэрэгслийн дэмжлэгийг нэмэгдүүлэх талаар амласан гэж Цагаан ордон мэдээлжээ.

Д.Трамп мягмар гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан талаар В.Зеленскийд мэдээлэл өгсөн байна. Оросын тал 30 хоногийн гал зогсоох хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан боловч эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоох саналыг хүлээн авсан гэж Трамп мэдэгджээ.

Гэсэн хэдий ч Украины арми Оросын өмнөд нутагт нефтийн агуулах руу цохилт өгсөн гэж Москва мэдээлсэн бол Киевийн тал Оросын цэргүүд эмнэлэг, орон сууцны барилгад цохилт өгч, төмөр замын цахилгааныг тасалсан гэж мэдэгдсэн байна.

В.Зеленский хэлэхдээ:

  • Украин фронтын шугамд болзолгүйгээр гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрч байгаа
  • Оросын дэд бүтцэд цохилт өгөхөө зогсооно
  • АНУ Запорожье атомын цахилгаан станцын үйл ажиллагааг сэргээхэд туслах боломжийг судлах

Д.Трамп мөн АНУ Украины атомын цахилгаан станцуудыг ажиллуулахад тусална гэж мэдэгджээ. Запорожье атомын цахилгаан станц 2022 онд Оросын хяналтад орсон бөгөөд Украины тал уг станцыг сэргээх асуудлаар АНУ-тай хэлэлцэж эхэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Милан дахь Олимпын нээлтийн ёслолд Мэрайя Кэри үзүүлбэр үзүүлнэ 45 мин Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 48 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 49 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 52 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 53 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 55 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 58 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 1 цаг 15 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 1 цаг 17 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 1 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 24 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 50 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 51 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 51 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 56 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 57 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 59 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 17 цаг 0 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 17 цаг 1 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 19 цаг 12 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top