ОХУ, Украин улсууд лхагва гарагт олзлогдсон цэргүүдээ солилцож, талууд тус бүр 175 цэргийг сулласан талаар ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээллээ.
Оросын тал мөн хүнд шархадсан, эмнэлгийн тусламж шаардлагатай 22 цэргийг Украины талд хүлээлгэн өгсөн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ үйл явдлыг “дайны эхэлснээс хойших хамгийн том солилцооны нэг” хэмээн тодорхойлж, суллагдсан цэргүүдийн дунд "хүнд шархадсан болон зохиомол гэмт хэргээр Орост хоригдож байсан цэргүүд” байсныг онцоллоо.
Арабын Нэгдсэн Эмирт Улс (АНЭУ) тус үйл явцад зуучилсан гэж хоёр тал мэдээлжээ.
Эх сурвалж: DW