x

Олон улсын хэвлэлүүд Украины нөхцөл байдлын талаар юу бичиж байна вэ?

Украины Зэвсэгт хүчин бие бүрэлдэхүүний хомсдолд орсон нь гол асуудал болж байгаа талаар Financial Times, CNN, The New York Times зэрэг томоохон хэвлэлүүд онцолжээ. Мөн Курск мужийн Сужи хотыг Оросын цэргүүд эзэлсэн нь Киевийн байр суурийг сулруулсан гэж шинжээчид дүгнэж байна.

Украины гол асуудал – бие бүрэлдэхүүний хомсдол

Financial Times-ийн мэдээлснээр, зэвсэг, сум хэрэгслээс илүүтэй цэргийн алба хаагчдын хомсдол Украины хамгийн тулгамдсан асуудал болжээ. Фронтын зарим хэсэгт анги, нэгтгэлүүд ердөө 30-50%-ийн бүрэлдэхүүнтэй байгаа тул эрх баригчид 18-24 насныханд санхүүгийн хөнгөлөлт амлаж, армид элсэхийг уриалж байна.

Гадаад бодлогын судалгааны хүрээлэнгийн шинжээч Роб Ли:

  • "Украины армийн байлдааны хүчин чадал орголтын түвшинг тогтворжуулж, цэргүүдээ нэгтгэн барих чадвараас өндөр хамааралтай" гэжээ.

Зеленский: Гал зогсоох ямар ч нөхцөл харагдахгүй

The New York Times-ийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 30 хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээрийн талаар эерэг хүлээлттэй байгаа бол Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Путины тавьж буй урьдчилсан нөхцлүүд хэлэлцээрийг удаашруулж байна гэж мэдэгджээ.

Зеленский украинчуудад хандсан оройн мэдэгдэлдээ:

  • “Оросын хариултыг урьдчилан таамаглахад амархан. Тэдний нөхцөлүүд хэт олон тул юу ч бүтэхгүй” гэж онцолжээ.

Сужи хотыг Орос эзэлсэн нь Киевийн хувьд томоохон ухралт болов

CNN-ийн мэдээлснээр, Оросын арми Курск муж дахь украинчуудад эзлэгдсэн байсан Сужи хотыг эргүүлэн авсан байна. Энэ нь ОХУ-ын хувьд стратегийн болон бэлгэдлийн томоохон ялалт болжээ.

  • Оросын Жанжин штабын дарга Валерий Герасимов:
    • “Украины армийн эзэлсэн Курск мужийн 86%-ийг ОХУ буцаан авсан”
    • “430 гаруй украин цэргийг олзолж, үлдсэн хэсгийг бүсэлсэн” гэж мэдээлэв.

ЕХ Украинд туслах шинэ сан байгуулахаар төлөвлөж байна

Euractiv-ийн мэдээлснээр, Европын Холбоо (ЕХ) Украинд үзүүлэх цэргийн тусламжийг нэмэгдүүлэх зорилготой шинэ сан байгуулах санал гаргажээ.

  • ЕХ энэ жилдээ багтаан хамгийн багадаа 20 тэрбум евро, боломжтой бол 40 тэрбум евро цуглуулах зорилт тавьжээ.
  • Сангийн анхны хөрөнгө оруулалтаар их бууны хоёр сая сум бэлтгэхэд 5 тэрбум евро зарцуулахаар төлөвлөсөн байна.
  • Оросын царцаагдсан хөрөнгийн хүүгийн 1.9 тэрбум еврог санхүүжилтэд оруулах хувилбарыг ч авч үзэж байна.

Эх сурвалж: Financial Times, The New York Times, CNN, Euractiv

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • DR. ADITYA (102.89.82.84)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 07 сарын 12 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.82.84)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 07 сарын 12 | Хариулах
  • Зочин (66.181.189.215)
    европ украйнд туслаад ялалтад хүргэх байх оо
    2025 оны 03 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Милан дахь Олимпын нээлтийн ёслолд Мэрайя Кэри үзүүлбэр үзүүлнэ 45 мин Дотоод цэвэр актив 2024 оныхоос 5.7 их наяд төгрөгөөр өсжээ 47 мин Монгол Улс арванхоёрдугаар сард 219.4 мянган тонн шатахуун импортолно 49 мин Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын төслийн гүйцэтгэл ахицтай байна 52 мин ӨНӨӨДӨР: Ойн салбарын 2026 оны бодлого, төлөвлөгөөг танилцуулна 53 мин Австралид галт зэвсгийн тухай хуулийг чангатгахаар төлөвлөж байна 55 мин Далбаат чарганы ДАШТ Өгий нууранд болохоор төлөвлөгдөв 58 мин Завхан аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 1 цаг 15 мин Төв аймгийн Баянжаргалан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, 8 өрхийг тусгаарлалаа 1 цаг 17 мин Ерөнхийлөгч элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох зөвшилцөх саналаа УИХ-д өргөн мэдүүллээ 1 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 24 мин Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 134 зөрчил илрүүллээ 16 цаг 50 мин 2026 онд нийслэлийн 4,344 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөж байна 16 цаг 50 мин “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна 16 цаг 51 мин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ 16 цаг 56 мин Чилийн шинэ Ерөнхийлөгчөөр Антонио Каст сонгогдов 16 цаг 57 мин МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ 16 цаг 58 мин Трамп Вашингтонд ялалтын нуман хаалга барихаа мэдэгдэв 17 цаг 0 мин Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо 17 цаг 1 мин Японы ногоон цайны экспорт 44 хувиар өсөв 19 цаг 12 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж...
Top