x

Тайвань Хятад улсад үнэнч байгаагаа илэрхийлсэн цэргүүдийг шийтгэх хуулийн төсөл боловсруулж байна

Тайванийн Батлан хамгаалах яам Хятад болон Хятадын Коммунист Намд (ХКН) үнэнч гэдгээ илэрхийлсэн цэргийн албан хаагчдыг шийтгэх хуулийн төслийг танилцуулахаар төлөвлөж байгаа тухай "Taipei Times" сонин мэдээлжээ. Энэхүү шийдвэр нь Хятадын талд тагнуул хийсэн гэх хэрэгт холбогдсон цэргүүдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотой аж.

Шийтгэлийн хүрээ, хуулийн заалт

Хуулийн төсөлд зааснаар "үг, үйлдэл, мэдэгдэл, гэрэл зураг, дүрс бичлэг болон бусад аргаар" Хятад болон ХКН-д үнэнч байгаагаа илэрхийлсэн цэргийн алба хаагчдад нэгээс долоон жил хүртэл хорих ял оноох аж.

Тайванийн Үндэсний аюулгүй байдлын товчооны мэдээлснээр, 2023 онд Хятадын талд тагнуул хийсэн хэрэгт 48 хүн холбогдож байсан бол 2024 онд энэ тоо 64 болж нэмэгджээ. Эдгээрийн дунд чөлөөндөө гарсан болон идэвхтэй алба хааж буй цэргүүд түлхүү байгаа бөгөөд 2024 онд чөлөөндөө гарсан 15, үүрэг гүйцэтгэж буй 28 цэрэг ийм хэргээр шийтгэгдсэн байна.

Тагнуулын аргууд, урхидах үйл ажиллагаа

Тайванийн Батлан хамгаалах яамны тайлбарласнаар, Хятадын тал цэргийн алба хаагчдыг татан оролцуулахдаа мөнгө, мөрийтэй тоглоомоор урхидах, Хятадад үнэнч гэдгээ баталгаажуулсан баримт бичигт гарын үсэг зурах, үнэнч байдлаа илэрхийлсэн дүрс бичлэг хийхийг шаарддаг байна.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар ийм төрлийн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болж байна. Хууль эрхзүйн бүх процесс дууссаны дараа уг хуулийн төслийг Гүйцэтгэх юаньд өргөн барих аж.

Эх сурвалж: TASS, Taipei Times

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Саманта Мостин: Монгол, Австралийн анд нөхдийн харилцаа батжин хөгжиж байна 22 мин “Бүтлийн Ундарга” ХХК улсын рекордыг хадгалж байна 22 мин Японы Либерал ардчилсан намын даргын төлөө өрсөлдөөн эхэллээ 23 мин Дорнод аймагт төрийн алба хаагчдыг орон сууцаар хангах ажил эрчимжив 24 мин “Z үеийнхний жагсаал” Балбын Засгийн газрыг арга хэмжээ авахад хүргэв 24 мин Азийн залуу тамирчид Бахрейнд 24 төрлөөр өрсөлдөнө 25 мин БРИКС-ийн удирдагчид АНУ-ын тарифын бодлого, Украины асуудлыг хэлэлцэв 26 мин Монгол, Бутан өндөрлөг нутгийн мал аж ахуйн хамтын ажиллагаагаа өргөжүүлэв 26 мин Мухартын голын ундарга элсэнд дарагдах аюул нүүрлэжээ 27 мин Армани Миланд 16 мянган хүнээс сүүлчийн хүндэтгэл хүртэв 3 цаг 54 мин НҮБ-ын нэр хүндийн уналт дэлхийн хамтын нийгэмлэгийг сөргөөр хөдөлгөж байна 3 цаг 58 мин Уран бүтээлчдийн шинэ үзэсгэлэнгүүд музей, галерейд нээлтээ хийж байна 4 цаг 0 мин Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдлаа 4 цаг 2 мин Уулархаг нутгаар бага зэргийн бороо, ялимгүй цас орно 4 цаг 6 мин Сондгой дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно 4 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан 4 цаг 18 мин Соломон хааны бөгж 5 цаг 31 мин МАН-аас хүчтэй өөрчлөлт, сөрөг хүчинтэй дүйцэхүйц тоглолт хүлээж байна 5 цаг 39 мин М.Ферстаппен Италийн Гран-Придийг түрүүлэв 18 цаг 50 мин Д.Трамп: Гадаадын компаниуд Америкийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой 18 цаг 52 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина... Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц...
Top