x

“ДСЦТС-2025” физикийн олимпиад амжилттай зохион байгуулагдлаа

Цахилгааны инженер мэргэжлийг төгсөх ангийн сурагчдад сурталчлах, физикийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор төвийн бүсийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд “ДСЦТС-2025” физикийн олимпиад зохион байгуулагдлаа.

Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ (ДСЦТС) ХК-аас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг олимпиад нь ЭЕШ-ын өмнөх сорилго болж өгдгөөрөө онцлог бөгөөд сурагчдад мэргэжлээ зөв сонгох, тухайн чиглэлээр суралцах боломжуудын талаар мэдээлэл олгох, цахилгаан эрчим хүчний байгууллагын үйл ажиллагаатай танилцах давуу талтай.

Олимпиадын оролцогчид, шалгарсан сурагчид

Тус олимпиадад Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор, Шарын гол сум, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал сум, Төв аймгийн Жаргалант, Цээл сумын нийт 140 сурагч бүртгүүлснээс 104 сурагч оролцож, мэдлэг оюунаа сорьжээ.

Нийлбэр дүнгээр эхний 5 байрыг шалгаруулсан бөгөөд шагналт байрууд дараах байдлаар тодорлоо:

  • Тэргүүн байр: “Монгол-Оюу” сургуулийн сурагч Г.Баярзул
    • Шагнал: Өргөмжлөл, 800,000 төгрөг
  • Хоёрдугаар байр: "Оюуны ирээдүй" сургуулийн сурагч М.Золжаргал
    • Шагнал: Өргөмжлөл, 600,000 төгрөг
  • Гуравдугаар байр:
    • “Монгол-Оюу” сургуулийн сурагч Ж.Оргил
    • "Дархан Импати" сургуулийн сурагч Т.Сувд
    • Шагнал: Өргөмжлөл, тус бүр 300,000 төгрөг
  • Тусгай байр: "Оюуны ирээдүй" сургуулийн сурагч А.Мөнхбилиг
    • Шагнал: Өргөмжлөл, 200,000 төгрөг

Энэ удаагийн олимпиадад гуравдугаар байрт шалгарсан хоёр сурагчийн оноо тэнцсэн бөгөөд эхний 10 байрт орсон сурагчдын оноо маш ойролцоо байсан гэдгийг зохион байгуулагчид онцолсон байна.

Энэхүү олимпиад нь цахилгаан, эрчим хүчний салбарт сонирхолтой, чадварлаг залуусыг бэлтгэхэд хувь нэмэр оруулж, сурагчдад мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг болох зорилготой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе 6 мин М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт эв нэгдэлтэй, бат бөх байдаг 25 мин Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 59 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 1 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 14 цаг 19 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 14 цаг 34 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 14 цаг 53 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top