x

Монгол Улс “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-аа танилцууллаа

Монгол Улс өнөөдөр “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-аа танилцуулж, олон нийтээр хэлэлцүүлж байна. Энэхүү стратегийг боловсруулахдаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хиймэл оюуны бэлэн байдлын үнэлгээ хийж, төрийн болон хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, их, дээд сургуулийн багш, гадаадад ажиллаж буй мэргэжилтнүүдийн саналыг нэгтгэн боловсруулжээ.

Энэ стратеги нь уул уурхай, эрчим хүчний салбарт хиймэл оюуны хөгжлийг түлхүү нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Монгол Улсын уур амьсгал, сэргээгдэх эрчим хүчний арвин нөөц нь бүрэн автомат дата төв байгуулах таатай орчин бүрдүүлж буйг онцолсон байна.

Шадар сайд С.Амарсайхан хиймэл оюун ухааны ач холбогдлыг онцлон “Дэлхийн эдийн засаг, аюулгүй байдал, хүний хөгжилд хиймэл оюун ухаан цогцоороо нөлөөлж байна. Монгол Улс хэрэглэгч бус хөгжүүлэгч орон болох стратегийг боловсруулах нь чухал” гэдгийг тэмдэглэв.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.БаатархүүХиймэл оюуныг хөгжүүлэхэд төр хувийн хэвшил хамтран ажиллах ёстой. Төр өөрийн өгөгдлөө ил тод, нээлттэй болгож, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах нь чухал. Үүний тулд мэргэжилтэн бэлтгэх, дата төв байгуулах, судалгаа хөгжүүлэлтийг дэмжих бодлогын зохицуулалт хийх шаардлагатай” гэж мэдэгдэв.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурийн төлөөлөгч Д.Матилда “Монгол Улс хиймэл оюун ухааны хөгжлийг дэмжих санхүүжилтийн механизм, хүний нөөц, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай. Хиймэл оюуны бодлогыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хувийн хэвшил, төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй” хэмээн онцолжээ.

Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

 

 

 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
М.Анара: Аливаа үндэстэн нэгнээ хайрлаж, хүндэлсэн цагт эв нэгдэлтэй, бат бөх байдаг 20 мин Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийг 2027 оны зун нээнэ 54 мин Энэ сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 502 зөрчил бүртгэгджээ 57 мин Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 14 цаг 14 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 14 цаг 29 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 14 цаг 48 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top