x

Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч цалингаа шаардах эрхтэй юу?

Хуульч зөвлөж байна 

Сүүлийн жилүүдэд хувийн аж ахуй, нэгж байгууллага иргэдийг ажилд авахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй цалинг нь тохиролцож ажилд авах нь түгээмэл үзэгдэл болсон. Ажилд шинээр орж буй иргэд эрх зүйн мэдлэг дутмаг байдлаасаа болж хөдөлмөрийн гэрээг заавал байгуулахыг ажил олгогчоосоо шаардах нь ховор байна.

Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байдлыг ашиглаж аж ахуй, нэгж байгууллагууд иргэдийг 1-6 сарын хугацаанд ажиллуулж байгаад цалинг нь өгөхгүй ажлаас халах тохиолдол нилээд гарч байна. Ажилтан ч ямар ч хөдөлмөрийн гэрээгүй юм чинь цалин хөлсөө олж авч чадахгүй гэдэгт итгээд орхидог нийтлэг үзэгдэл байна.

Хэрвээ таньд дээрх асуудал тулгарсан бол та доорх зөвлөгөөг анхаарна уу.

НЭГ. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч та ажил олгогчоосоо ажилласан хугацааны цалингаа шаардах эрхтэй

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасан бөгөөд энэхүү хуулийн зохицуулалтыг Улсын дээд шүүх 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолын 1.4-т

“Ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй байна.Ийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтныг ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол тухайн ажилтны эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил гэж үзнэ гэж тайлбарласан байна.

Иймд та хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч гэсэн ажил олгогчоосоо ажилласан хугацааны цалингаа шаардах эрхтэй юм.

ХОЁР. Нотлох баримтаа бүрдүүл 

Ажил олгогчоосоо ажилласан хугацааны цалингаа та шаардахдаа шүүхийн журмаар нэхэмжлэл гаргана. Энэ тохиолдолд та өөрийгөө тус байгууллага, компанид хэдэн сарын хугацаанд ажилласан гэдгээ нотлох - өмнөх саруудад дансаар цалингаа авч байсан бол дансны хуулга, өөрийнхөө гүйцэтгэж байсан ажлын үр дүн, ажлын цагаа бүртгүүлж байсан бол бүртгэлийн мэдээлэл, шаардлагатай тохиолдолд таныг ажилласан гэдгийг нотлох гэрчүүд гэх мэт таныг ажиллаж байсанг нотлох бүхий л нотлох баримтуудыг цуглуулсан байх шаардлагатай.

Мэдээж шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд 70200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлөх бөгөөд нэхэмжлэл хэрхэн гаргах тухай өмнөх зөвлөгөөтэй танилцана уу.

Шүүхэд нэхэмжлэл гаргах хэцүү юу? /http://www.inews.mn/a/226/

ГУРАВ. Зөрчлийн хууль бийг сануул 

Гэрээ байгуулаагүй юм чинь юу ч өгөх шаардлагагүй гэж боддог ажил олгогчид бий. Гэвч гэрээ байгуулах нь ажилтны биш ажил олгогчийн үүрэг бөгөөд хүнийг ажилд авахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол хүлээх хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд заасан байдаг. Ийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй ажил олгогчоос учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хувь хүн бол нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний /1 нэгж нь 1 мянган төгрөг/ төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай аж.

Веритас партнерс хуулийн фирм Р.Идэрмөнх

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Ажил олгогч (42.236.183.36)
    Ажил хийж чадахуу Монголчууд Гадаадад гарч ажил яаж хийдгийг яаж хийлгдэгийг яс махнаасаа мэдэрдэг Тиймд Солонгос мэтийн газарлуу зориудаар явуулах нь зев
    2018 оны 04 сарын 07 | Хариулах
  • Zochin (73.51.71.209)
    Khun ajil hiigeed tsalin avdag getel ug tsaling ugukhgui yavdal Mongol ulsad mash ikh baina
    2018 оны 04 сарын 07 | Хариулах
  • зззз (43.242.243.49)
    Ажил хийгээгүй байж шүүхэд өгөөд хий хоосон цалин авдаг хүмүүс олширох нь байна шүү
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 14 цаг 31 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 14 цаг 32 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 14 цаг 34 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 14 цаг 35 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 14 цаг 36 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 14 цаг 37 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 14 цаг 38 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 14 цаг 40 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 14 цаг 41 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 16 цаг 41 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 16 цаг 42 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 16 цаг 48 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 16 цаг 49 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 16 цаг 50 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 16 цаг 52 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 17 цаг 25 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 17 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 17 цаг 29 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 18 цаг 59 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 18 цаг 59 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top