x

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм"

2025 оны 1-р сарын 23-нд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалтад оролцож, холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий үндэсний тогтолцоог бий болгох” зорилтыг дэвшүүлж, сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагын реформ хийх арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж эхэлсэн. Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм” хэмээн онцоллоо.

Тэрээр мөн улс орнуудын туршлагаас харахад, гамшгийг сөрөн тэсвэрлэх стратеги бүхэлдээ төрд төвлөрсөн үүрэг, хариуцлага, хүч хэрэгслийг бүс, орон нутагт тэнцвэржүүлэн шилжүүлж, аливаа гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгааг дурдсан юм. Тэрбээр “Манай улсын хувьд газарзүйн байршил, байгаль цаг уур, нийгэм, эдийн засгийн чадварын хувьд ялгаатай нутаг дэвсгэр, засаг захиргааны онцлогтой учир сөрөн тэсвэрлэх чадавхыг бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд бүс, орон нутгийн онцлогтой уялдуулах нь илүү үр дүнтэй” гэдгийг онцолжээ.

Мөн тэрээр бүс, орон нутагт явагдах аливаа бүтээн байгуулалтын төлөвлөлт, мега төслүүд гамшгийн эрсдэлийн мэдээлэлд суурилсан, эрсдэлийг тооцсон байх шаардлагатайг дурдаад, орон нутгийн удирдлагууд болон шийдвэр гаргагчдад гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхийн ач холбогдлыг ойлгуулах, тэдгээрийг бодит, шуурхай мэдээллээр хангаж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх нь Онцгой байдлын байгууллагын үүрэг болохыг тодотгосон байна.

Цаашлаад, Шадар сайд орон нутгийн Онцгой комисс, Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги болон төрийн байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг чиглэлүүдийг өглөө:

  1. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Онцгой байдлын байгууллагын стандарттай хөгжлийн стратеги 2030”-ийн зорилтууд болон Онцгой байдлын ерөнхий газрын стратеги төлөвлөгөө 2025-2028-ний хэрэгжилтийг хангах.

  2. 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор ган зудын үнэлгээг урьдчилан төлөвлөн хийж, эрсдэлийн зураглалыг боловсруулах.

  3. Салбар хоорондын шийдвэр гаргах үйл ажиллагаа, зохицуулалтыг оновчтой зохион байгуулж, эрсдэлийн мэдээлэлд суурилсан гамшгаас хамгаалах удирдлага, хариу арга хэмжээг төлөвлөн ажиллах.

  4. Онцгой байдлын байгууллагын удирдлага, алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадварыг сайжруулах, нийгмийн баталгааг хангах.

Шадар сайдын хэлснээр эдгээр арга хэмжээ нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, улмаар эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 1 цаг 12 мин Нийслэлийн 1300 гаруй өрх дулаалгын багцыг хүргэжээ 1 цаг 24 мин “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно 1 цаг 26 мин АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шатдауныг зогсоолоо 1 цаг 27 мин Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцно 1 цаг 29 мин Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ 1 цаг 33 мин Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Шар дарцаг” аян эхэллээ 1 цаг 35 мин Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал нээлттэй 1 цаг 36 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” гэж залилжээ 1 цаг 38 мин Монгол, Энэтхэгийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 1 цаг 39 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 24 хүн ярилцлагад оролцов 3 цаг 39 мин Оюутолгойн асуудлаарх сонсголд 300 гэрчийг дуудах шийдвэр гаргав 3 цаг 41 мин Нийслэлд энэ онд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 3 цаг 42 мин Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсийн улсын үзлэг, тооллого эхэллээ 3 цаг 44 мин Хөвсгөл аймагт тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр борлуулж байна 3 цаг 46 мин Орхон аймгийн 30 сурагч “Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийн эзэд боллоо 3 цаг 47 мин ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна 3 цаг 49 мин “Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа 3 цаг 51 мин АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 4 цаг 24 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 5 цаг 27 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top