x

Адуу, үхэр сүргийн тоогоор Архангай аймаг тэргүүлжээ

Улсын хэмжээнд 2024 оны эцэст 57.6 сая толгой мал тоолуулжээ.

Малыг төрөл тус бүрээр нь авч үзвэл:

  • 4.7 сая адуу,
  • 5.1 сая үхэр,
  • 480.6 мянган тэмээ,
  • 24.5 сая хонь,
  • 22.9 сая ямаа,

Улсын хэмжээнд мал тооллогын дүнгээр 249.5 мянган малтай өрх тооллогод хамрагдаж, 2023 оныхоос 1.6 мянгаар өссөн байна. Малтай өрхийг малын тоогоор нь бүлэглэж үзэхэд:

  • 50 хүртэлх малтай өрх 13.0 хувиар,   
  • 51-200 хүртэлх малтай өрх 4.4 хувиар өсжээ. Харин:
  • 201-500 малтай өрх 4.7 хувиар,
  • 501-999 малтай өрх 12.9 хувиар, 
  • 1000-2000 малтай өрх 28.3 хувиар,
  • 2001-ээс дээш малтай өрх 49 хувиар буурсан байна.

Малтай нэг өрхөд ногдох малын тоо 2024 онд  дунджаар 230 болж, өмнөх оныхоос 30 толгой мал буюу 11.5 хувиар    буурсан. Малтай нэг өрхөд 19 адуу, 20 үхэр, 2 тэмээ, 98 хонь, 91 ямаа ногдож  байна.   

Малчдын тоо, аймаг, нийслэлээр

 

Мал тооллогын 2024 оны дүнгээр нийт малтай өрхийн 195.7 мянга нь жилийн дөрвөн улиралд малаа маллаж, амьжиргааны эх үүсвэр болгодог.

Малчин өрхийн тоо 2023 оныхоос 6.5 мянгаар нэмэгджээ.

Өрхүүдийг малын тоогоор нь бүлэглэж үзэхэд:

  • 50 хүртэлх малтай өрх 25.1 хувиар,
  • 51-200 хүртэлх малтай өрх 10.6 хувиар нэмэгдсэн. Харин:
  • 201-500 малтай өрх 2.4 хувиар,
  • 501-999 малтай өрх 12.1хувиар,
  • 1000-2000 малтай өрх 28.1 хувиар,
  • 2001-ээс дээш малтай өрх 48 хувиар цөөрсөн байна.

Малчин нэг өрхөд ногдох малын тоо 2024 онд дунджаар 269 болжээ. Энэ нь  2023 оныхоос 40 толгой мал буюу 12.9 хувиар буурсан. Нэг өрхөд 21 адуу, 23 үхэр, 2 тэмээ, 115 хонь, 108 ямаа ногдож байна.

Малчин өрхийн зарим үзүүлэлт, аймаг нийслэлээр

Малчин өрхийн 83.2 хувь нь цахилгааны эх үүсгүүртэй, 75.5 хувь нь телевизортой, 63.6 хувь нь автомашинтай, 48.8 хувь нь мотоциклтой байна.

 

Монгол Улсын хөдөлмөр эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг нь буюу 308.7 мянган хүн мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Малчдын тоо 2023 оныхоос 10.4 мянгаар нэмэгдсэн байна.

Нийт малчдын хувьд:

  • 185.4 мянга нь эрэгтэй,
  • 123.3 мянга нь эмэгтэй,

Малчдын мэдээлэл, насны бүлгээр, 2024 онд 

Малчдын тоог аймгаар, 2023 оныхтой харьцуулахад, Говьсүмбэр Баянхонгор, Дорноговь, Өмнөговь аймагт 5 - 338-аар буурсан.  Бусад аймгуудад 27 - 1233-аар өссөн байна.

 

Малчдыг насны бүлгээр авч үзэхэд:

  • 5.6 хувь нь 24 хүртэлх насны,
  • 18.9 хувь нь 25-34 насны,
  • 27.1 хувь нь 35-44 насны,
  • 27.2 хувь нь 45-54 насны,
  • 14.5 хувь нь 55-64 насны,
  • 6.7 хувь нь 65 ба түүнээс дээш насныхан байна

Эрүүл мэндийн даатгалд 191.6 мянган малчин хамрагдсан байна. Даатгалд хамрагдсан малчдын 146.1 мянга нь 25-54 насныхан байна. 

 

Малын тоо, сая толгой аймаг нийслэлээр

 

Улсын хэмжээнд Архангай аймаг адуу, үхрийн тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Өвөрхангай аймаг хонины тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлж байна. Мал тооллогын дүнгээр Хөвсгөл аймаг нийт 5.2 сая толгой мал тоолуулж тэргүүлжээ. Харин  Өвөрхангай аймаг 5.1 сая толгой, Төв аймаг 4.2 сая толгой, Архангай аймаг 4.1 сая толгой, Баянхонгор аймаг 4.0 сая толгой мал тоолуулж удааллаа.

Малын төрлөөр авч үзвэл:

-Адуун сүргийн тоогоор Архангай аймаг 444.9 мянган толгой, Дорнод аймаг 438.2 мянган толгой, Төв аймаг 433.7 мянган толгой, Өвөрхангай аймаг 404.4 мянган толгой, Хөвсгөл аймаг 375.9 мянган толгой;

 -Үхэр сүргийн тоогоор Архангай аймаг 665.0 мянган толгой, Хөвсгөл аймаг 627.6 мянган толгой, Өвөрхангай аймаг 367.4 мянган толгой,Булган аймаг 358.0 мянган толгой, Төв аймаг 356.9 мянган толгой;

-Тэмээн сүргийн тоогоор Өмнөговь аймаг 148.2 мянган толгой, Дорноговь аймаг 58.1 мянган толгой, Баянхонгор аймаг 52.6 мянган толгой, Говь-Алтай аймаг 50.1 мянган толгой, Дундговь аймаг 45.4 мянган толгой;

-Хонин сүргийн тоогоор Өвөрхангай аймаг 2485.8 мянган толгой, Хөвсгөл аймаг 2261.5 мянган толгой, Төв аймаг 2070.4 мянган толгой, Архангай аймаг 1805.9 мянган толгой, Дундговь аймаг 1611.8 мянган толгой;

-Ямаан сүргийн тоогоор Баянхонгор аймаг 2391.0 мянган толгой, Говь-Алтай аймаг 1919.1 мянган толгой, Хөвсгөл аймаг 1894.6 мянган толгой, Өвөрхангай аймаг 1858.4 мянган толгой, Ховд аймаг 1817.5 мянган толгойгоор тэргүүлж байна.

 

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 507.9 мянган толгой, Дундговь аймгийн Эрдэнэдалай сум 487.1 мянган толгой, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум 395.3 мянган толгой, Өвөрхангай аймгийн Баянгол сум 381.9 мянган толгой, Хөвсгөл аймгийн Арбулаг сум 381.7 мянган толгой мал тоолуулж улсын хэмжээнд тэргүүлжээ.

 

Нийт сүрэгт 5 хошуу малын эзлэх хувь, жил бүрийн эцэст

Мал тооллогын дүнгээр 2024 онд, нийт сүрэгт хонь 42.5 хувь, ямаа 39.8 хувь, үхэр 8.8 хувь, адуу 8.1 хувь, тэмээ 0.8 хувийг эзэлж байна. Сүрэгт 5 төрлийн малын эзлэх хувийг мал хувийн өмчид шилжиж эхэлсэн 1990 оныхтой харьцуулахад ямааны эзлэх хувь 20 нэгж хувиар өсөж, харин хониных 15.8 нэгж хувиар, үхрийнх 2.2 нэгж хувиар, адууных 0.6 нэгж хувиар, тэмээнийх 1.3 нэгж хувиар буурчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 2 цаг 42 мин Нийслэлийн 1300 гаруй өрх дулаалгын багцыг хүргэжээ 2 цаг 54 мин “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно 2 цаг 56 мин АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шатдауныг зогсоолоо 2 цаг 57 мин Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцно 2 цаг 59 мин Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ 3 цаг 3 мин Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Шар дарцаг” аян эхэллээ 3 цаг 5 мин Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал нээлттэй 3 цаг 6 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” гэж залилжээ 3 цаг 7 мин Монгол, Энэтхэгийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 3 цаг 8 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 24 хүн ярилцлагад оролцов 5 цаг 9 мин Оюутолгойн асуудлаарх сонсголд 300 гэрчийг дуудах шийдвэр гаргав 5 цаг 10 мин Нийслэлд энэ онд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 5 цаг 12 мин Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсийн улсын үзлэг, тооллого эхэллээ 5 цаг 14 мин Хөвсгөл аймагт тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр борлуулж байна 5 цаг 16 мин Орхон аймгийн 30 сурагч “Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийн эзэд боллоо 5 цаг 17 мин ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна 5 цаг 19 мин “Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа 5 цаг 21 мин АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 5 цаг 54 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 6 цаг 57 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top