x

Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ

Чингэлтэй дүүргийн төвийн хороодод 18-21 цагаас бусад цагт хог хаяхыг хориглосон Засаг даргын захирамж гарсан байна.

Захирамжид тус дүүргийн төвийн 1-6 дугаар хорооны аж ахуйн нэгж байгууллага, орон сууцны хороолол зэрэг үүсмэл хог хаягдал үүсдэг байршлуудыг “шөнийн цагийн систем”-д шилжүүлсэнтэй холбогдуулан 18-21 цагаас бусад цагт ил задгай хог хаягдал үүсгүүлэхгүй байх чиглэлээр тогтмол хяналт тавьж, шаардлага хүргүүлэн ажиллаж байгаа аж.

Орой 18-21 цагт л хог гаргаж хаяж, бусад цагт хог хаяхгүй

Энэ асуудлаар Чингэлтэй дүүргийн менежер Н.Сугар мэдээлэл өглөө. Тэрбээр” Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж гарсан. Дүүргийн төвийн зургаан хороо буюу байшин хороолол дунд өдрийн цагаар хог хаяхыг хориглосон захирамж гаргасан. Оройн 18-21 цагийн хооронд иргэн аж ахуйн нэгж төвлөрсөн хогийн цэгт хогоо гаргаж хаях ёстой. Бусад цагуудад хог хаяж болохгүй.  Хэрэв зааснаас бусад цагт хог хаясан тохиолдолд хууль, дүрэм журам зөрчсөн гэж үзэж торгуулийн арга хэмжээ авна.

Чингэлтэй дүүрэг 24 цагийн хугацаанд дүүргийн хэмжээнд хог ачилтыг гурван удаа хийдэг. Өглөө, өдөр, шөнийн цагаар хог ачдаг ч хогийн цэгүүд үргэлж хогтой хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор дүүргийн оршин суугчдаас ч санал гомдол ирдэг.

Тиймээс 18-21 цагт л хог гаргаж хаяж, бусад цагт хог хаяхгүй. Хэрэв гудамж талбайд зааснаас бусад цагт хог хаявал, хогийн цэг дээр хаясан ч торгуулийн арга хэмжээ авна. Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 30 нэгжээр, аж ахуй нэгжийг 300 нэгжээр торгодог зохицуулалттай.

Тохижилт үйлчилгээний ажилтнууд өдөр бүр 21:00 цагаас дүүргийн хэмжээнд хог ачна. Зохион байгуулалтын хувьд илүү зохион байгуулалттай болж байгаа.  Аж ахуй нэгж, иргэдийн хамгийн боломжит цагт тулгуурлаж хог нийтээр хаях цагийг тогтоосон. Захирамжийг гаргахдаа дүүргийн иргэдийн саналыг харгалзаж гаргасан” гэв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 3 цаг 29 мин Нийслэлийн 1300 гаруй өрх дулаалгын багцыг хүргэжээ 3 цаг 42 мин “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно 3 цаг 43 мин АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шатдауныг зогсоолоо 3 цаг 45 мин Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцно 3 цаг 46 мин Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ 3 цаг 51 мин Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Шар дарцаг” аян эхэллээ 3 цаг 52 мин Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал нээлттэй 3 цаг 54 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” гэж залилжээ 3 цаг 55 мин Монгол, Энэтхэгийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 3 цаг 56 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 24 хүн ярилцлагад оролцов 5 цаг 57 мин Оюутолгойн асуудлаарх сонсголд 300 гэрчийг дуудах шийдвэр гаргав 5 цаг 58 мин Нийслэлд энэ онд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 6 цаг 0 мин Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсийн улсын үзлэг, тооллого эхэллээ 6 цаг 1 мин Хөвсгөл аймагт тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр борлуулж байна 6 цаг 4 мин Орхон аймгийн 30 сурагч “Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийн эзэд боллоо 6 цаг 4 мин ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна 6 цаг 6 мин “Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа 6 цаг 8 мин АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 6 цаг 42 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 7 цаг 44 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top